ДЭЛХИЙН ДАУНЫ ӨДӨР: Тэгш оролцоог хангацгаая
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ДЭЛХИЙН ДАУНЫ ӨДӨР: Тэгш оролцоог хангацгаая

/2022.3.21/ Өнөөдөр Дэлхийн Дауны Өдөр.

НҮБ-ийн Ерөнхий Ассамбелейгаас 2011 оны 12-р сард жил бүрийн 3-р сарын 21нийг Дэлхийн Дауны Өдөр болгож тэмдэглэхээр тогтсон байдаг.

Энэ өдөр дауны хам шинжийн талаар зөв ойлголт түгээх, дауны хам шинжтэй хүмүүсийг нийгмийн бүх шатанд тэгш оролцуулан тэдний аз жаргалтай, утга дүүрэн, зорилго тэмүүлэлтэй амьдрахад хүн бүрийн оролцоо чухал болохыг таниулдаг өдөр.

ШангриЛа Улаанбаатар зочид буудал нийгмийн хариуцлагын хүрээнд Дэлхийн Дауны өдрийг 2015 оноос хойш Монголын Дауны Холбоотой хамтран зохион байгуулсаар ирсэн бөгөөд жил бүрийн тус өдөр нялх балчираас насанд хүрсэн даунтай хүмүүс баяраа тэмдэглэхээр цугладаг.

Жилдээ нэг удаа олуулаа уулздаг энэ өдрөөр даунтай хүүхдүүд, хүмүүсийн эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэнд, цэцэрлэг, сургууль, ажил хөдөлмөр зэргээр мэдээлэл солилцож, туршлагаа хуваалцан бие биендээ урам зориг итгэл найдвар өгч, ихийг хийх хүсэл тэмүүллээр хүүхдүүдээ мөн өөрсдийгөө цэнэглэдэг.

Дауны хам шинжтэй хүүхдүүд төрсөн цагаас нь эхлээд эрүүл мэнд, боловсролын чанартай үйлчилгээнд хамрагдах нь тэд насанд хүрээд бие даасан, утга учиртай амьдрахын гол суурь болдог учраас эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ төрсөн өдрөөс эхлээд зөв мэдээллийг цаг алдахгүй авч байх нь юу юунаас чухал байдаг.

Жил бүр Дэлхийн дауны өдөр өөр асуудал хөндөж уриалга дэвшүүлдэг.

Энэ жил inclusion means буюу даунтай хүүхдүүд гэр бүлийн хүрээнд, сургуулийн орчинд, ажлын байранд, нийгэмд тэгш оролцоотой байж чадаж байна уу, нийгмийн бүх шатанд тэгш оролцоог хангах нь даунтай хүмүүсийн амьдралын чанарт хэрхэн нөлөөлдөг болохыг илтгэсэн уриагаар өрнөж байна.

Дэлхийн Дауны өдөр нь зөвхөн даунтай хүмүүс бусадтай эрх тэгш сурч боловсрох, хөдөлмөрлөх, нийгэмдээ оролцоотой байхыг таниулдаг бус цаагуураа оюуны ялгаатай, оюуны бэрхшээлтэй бүх хүмүүсийн эрхийг тунхаглах төлөөллийн дуу хоолой болдогоороо онцлог юм.

Цэцэрлэг, сургуульд суралцаж байгаа хүүхдүүдэд хоорондын ялгаатай байдлыг хэрхэн ойлгуулах, ялгаатай байдлаа хүндэтгэн хамтарч, харилцан тусалж төлөвшөхөөс бидний хүсдэг хүнлэг энэрэнгүй нийгэм эхэлдэг тул цэцэрлэг, сургууль бүрт даунтай, юуны бэрхшээлтэй хүүхдүүдийг тэгш оролцоотойгоор сургаж, хөгжүүлэхийг энэ жилийн Дэлхийн Дауны Өдрөөр дэлхийн улс орон бүр тэгш оролцоог онгойлон дуу хоолойгоо нэгтгэн уриалж байна.

#inclusionmeans

Эх сурвалж: Иргэний нийгмийн мэдээ

24 цагийн хугацаанд ковидын 35 тохиолдол бүртгэгдлээ
24 цагийн хугацаанд ковидын 35 тохиолдол бүртгэгдлээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.