УКРАИН: Хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УКРАИН: Хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл

/2022.03.21/: Хоёрдугаар сарын 24-нд Владимир Путин Москвагийн цагаар өглөөний 5:30 цагт Украинд "цэргийн тусгай ажиллагаа" эхлүүлэх" тухай зарлав.

ВВС: Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Израилийн парламентад (Кнессет) үг хэлж, хууль тогтоогчдоос Оросыг түрэмгийлсний дараа Израилийн төвийг сахих байр сууринаас татгалзахыг уриалав.

-Тэрээр Израилийн талийгаач Ерөнхий сайд Голда Мейрийн хэлсэн үгнээс иш татаж, "бид амьдрахыг зорьж байна, гэхдээ хөршүүд маань биднийг үхсэн байхыг харахыг хүсч байна" гэсэн үгсийг хэллээ.

-Зеленский Израйль бол дэлхийн хамгийн шилдэг агаарын довтолгооноос хамгаалах хэрэгсэлтэй гэж хэлээд "Та манай ард түмэнд тусалж, украинчуудын амийг аварч чадна" гэж хэлэв.

-Мариуполь хотын эрх баригчид "Оросууд 400 эмэгтэй, хүүхэд, хөгшид хоргодож байсан сургуулийг устгасан" гэж мэдэгдэв. Амиа алдсан хүмүүсийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор байхгүй байна.

-Мөргөлдөөний улмаас 10 сая украинчууд дүрвэсэн гэж НҮБ тооцоолжээ. Тэд эх орондоо эсвэл гадаад руу дүрвэсэн гэж НҮБ мэдэгдэв

-Украин, Оросын энхийн хэлэлцээг зуучилж буй Туркийн Гадаад хэргийн сайд хоёр тал тохиролцоонд хүрэхэд ойрхон байна гэж мэдэгдэв.

-Бууж өгөх Оросын тавьсан саналаас Мариуполь хот татгалзлаа

Эх сурвалж: ВВС

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүдийн байршил
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүдийн байршил
 
ШИЙДВЭР: Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
ШИЙДВЭР: Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.