Элчин сайд Ш.Батцэцэг Перу Улсад итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулав
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Элчин сайд Ш.Батцэцэг Перу Улсад итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулав

/2022.03.19/ Элчин сайд Ш.Батцэцэг энэ сарын 17-ны өдөр Бүгд Найрамдах Перу Улсын Гадаад харилцааны яамны Төрийн ёслолын газрын дарга Энри Прието Тикад Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулав.

Цахим хэлбэрээр болсон энэхүү ёслолын арга хэмжээний үеэр Элчин сайд Ш.Батцэцэг Монгол, Перугийн хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой энэ жил тохиож байгааг тэмдэглээд хоёр орны хоорондох найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бүхий л боломжит салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллахаа илэрхийллээ.

Төрийн ёслолын дарга Энри Прието Тика Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулснаар үүрэгт ажлаа албан ёсоор эхлүүлж буй Элчин сайд Ш.Батцэцэгт баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгийн БАЙРШИЛ
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгийн БАЙРШИЛ
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.