МИНИЙ ТУРШЛАГА №14: Мөсний баяр үзсэн нь
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МИНИЙ ТУРШЛАГА №14: Мөсний баяр үзсэн нь

/2024.02.19/: Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг "Хөх сувд-2024" мөсний баяр гуравдугаар сарын 2, 3-нд Хатгал тосгонд болно.

Үүнтэй холбогдуулан өнгөрсөн жилийн мөсний баярт манай сэтгүүлч явсан тухай тэмдэглэлийг хүргэж байна.

Энэ сарын 3,4-нд болсон "Хөх сувд" мөсний баярыг үзэхээр Сэлэнгэ аймгийн Мандал сумаас 800 км замыг туулан очив.

Манай аялалын багийнхны хувьд 4 гишүүнтэй явсан бөгөөд мөсний баяр үзэхэд 3 хоног зарцуулна гэсэн төлөвлөгөөтэй гарсан юм. Баяраас ирээд шатахуун, хүнс бусад жижиг зардлуудыг тооцож үзэхэд 500 гаруй мянган төгрөг зарцуулсан байв.

Задалж үзвэл:

  • Шатахуун-395 мянга
  • 2 өдрийн хоол хүнс-100 мянга
  • Бусад зардал-95 мянга

Ер нь шатахуунд хамгийн их зардал гардаг. Бидний хувьд D5 маркийн 100 км-т 10 литр бензин зарцуулдаг машинтай явсан. Харин хоол хүнсээ гэрээсээ бэлтгээд авч явах нь санхүүд маш их хэмнэлттэй байсан.

Мөсний баярт очиход юун дээр анхаарах вэ?

Хөвсгөлд байх хоёр хоногийн хугацаанд гадаа 12 хэмийн хүйтэн байсан ч эргэн тойрон мөсөөр хүрээлэгдсэн, хангай газар тул маш хүйтэн санагдсан. Харин "Мөсний баяр маань дулаахан, сайхан өдөр болж байна гэсэн" нутгийн иргэдтэй хэд хэд таарсан юм.

Баярт ирж буй хүмүүсийн хамгийн эхний анхаарвал зохих зүйл нь халуун уух зүйлээ машиндаа авч явах явдал юм. Мөсний баяр дээр халуун кофе зардаг ч сэрүүн салхитай, хүйтэнд гадаа ууж зогсох тухгүй байсан. Мөн кофе уудаггүй хүмүүст сонголт байхгүйтэй ижил тул өөрсдийнхөө уух дуртай халуун, бүлээн зүйлээ ойр авч явбал их зүгээр.

Хувцаслалтын хувьд хурган дээл бол ямар ч хувцаснаас илүү элчтэй, дулаахан. Ерөнхийдөө мөсний баярт хамгийн тохиромжтой хувцас гэж хэлж болно. Дулаан хувцасласан байхад баяраа илүү тухтай үзэх юм билээ.

Дараагийн нэг зүйл нь аль болох бэлэн мөнгөтэй явах хэрэгтэй. Интернэтийн сүлжээ маш муу учир интернэт банканд найдаад хэрэггүй. Баяр дээр нутгийн брэнд бүтээгдэхүүнүүд их зарагддаг тул сонирхож буй хүмүүсийн хувьд бэлэн мөнгөтэй явах нь чухал. Мөн хөгжөөнт тоглоомууд их байдаг. Тиймээс бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн хувьд энэ тал дээр анхаарвал зохимжтой.

Хэрвээ та жолоо барихгүй бол вино халаагаад аягандаа хийгээд аваад гарсан ч болно. Учир нь халуун дарс таныг дааруулахгүй. Гэхдээ мэдээж зохих хэмжээнд хэрэглэхээ мартуузай. Монголчуудын сайн мэдэх Сангриа гэх дарс нь халааж уух зориулалттай дарс билээ.

Миний туршлага булангийн бусад бичвэртэй ЭНД ДАРЖ танилцана уу.

МӨСНИЙ БАЯР: Цэнгэгээс цэнгэг, Цэврээс цэвэр
МӨСНИЙ БАЯР: Цэнгэгээс цэнгэг, Цэврээс цэвэр
 
Яармагт 4.8 км цэвэр усны шугам угсрах ажил үргэлжилж байна
Яармагт 4.8 км цэвэр усны шугам угсрах ажил үргэлжилж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.