Хятад улс долоон шинэ хиймэл дагуул хөөргөлөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятад улс долоон шинэ хиймэл дагуул хөөргөлөө

/2022.03.06/: Өчигдөр Хятадын баруун өмнөд хэсгийн Сычуань муж дахь Шичан хиймэл дагуул хөөргөх төвөөс Хятад улс долоон хиймэл дагуулыг сансарт амжилттай илгээжээ.

Бээжингийн "GalaxySpace" компанийн үйлдвэрлэсэн зургаан хиймэл дагуул болон арилжааны зайнаас тандан судлах хиймэл дагуулыг өчигдрийн 14:01 цагт "Long March-2C" зөөгч пуужингаар хөөргөсөн байна.

Энэхүү хөөргөлт нь Long March цуврал зөөгч пуужингийн 410 дахь зорилго байв.

Нислэгийн зорилго нь бага тойрог замд байдаг хиймэл дагуулын холбоо, зайнаас тандан судлах нэгдсэн технологийг шалгаж, ашиглах ажлыг эхлүүлэх аж.

Газар дээрх мэдээлэл боловсруулах системийг хиймэл дагуулын өгөгдөлд дүн шинжилгээ хийдэг Four Squares Technology компани бие даан боловсруулжээ.

Эх сурвалж: Синхуа

173 тохиолдол шинээр бүртгэгдэж 1 хүн нас баржээ
173 тохиолдол шинээр бүртгэгдэж 1 хүн нас баржээ
 
2025 оны SPSIRPA форумд дэлхий дахины геополитикийн өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ
2025 оны SPSIRPA форумд дэлхий дахины геополитикийн өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.