Хятад улс “гал дээр тос нэмэх“ аливаа алхмыг эсэргүүцэж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятад улс “гал дээр тос нэмэх“ аливаа алхмыг эсэргүүцэж байна

/2022.03.06/: БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкенд хандан Бээжин “гал дээр тос нэмсэн аливаа үйлдлийг эсэргүүцнэ” гэж тус улсын хэвлэлд мэдээлжээ.

"Глобал Таймс"-ын сурвалжлагад Ван И Орос, Украины хооронд шууд хэлэлцээ хийхийг дэмжиж байгаагаа хэлээд хямралыг зөвхөн яриа хэлэлцээрээр шийдвэрлэх боломжтой гэж нэмж хэлэв.

Хямрал нь Оросын дайралтыг хараахан буруушаагаагүй Хятадад томоохон сорилт болж байна - Бээжин Европ дахь дайныг дэмжиж байгаа мэт харагдахыг хүсэхгүй байгаа ч Москватай цэрэг, стратегийн харилцаагаа бэхжүүлэхийг хүсч байна.

Ноён Ванг мөн АНУ, НАТО болон Европын холбоог Оростой "шударга яриа хэлэлцээ" явуулахыг уриалж, Хойд Атлантын эвслийн байгууллагыг өргөжүүлэхтэй холбоотой аюулгүй байдлын талаар Москва санаа зовж буйг хүлээн зөвшөөрөхийг тус тайланд дурджээ.

Эх сурвалж: ВВС

Дайн: Оросын арми Украин дахь довтолгоогоо дахин эхлүүлэв
Дайн: Оросын арми Украин дахь довтолгоогоо дахин эхлүүлэв
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.