Эрүүл мэндийн санхүүжилтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хуралдлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрүүл мэндийн санхүүжилтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хуралдлаа

/2022.03.04/: Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн бодлого, хууль эрх зүйн хүрээнд 2021 оны санхүүгийн жилийн хувьд томоохон өөрчлөлтийн жил болсон.

Нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжсэн, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өртөг, зардлыг шинэчлэн тооцсон, хөрөнгө оруулалт, эмнэлгийн хүний нөөцийн ачаалал, бодлого төлөвлөлт, үр дүнг санхүүжилттэй уялдуулж авч үзэх нөхцлийг бүрдүүлсэн тогтолцооны суурийг тавилаа.

Энэхүү санхүүжилтийн шинэчлэлийн бодлогын хэрэгжилт, үр дүнг цаашид сайжруулах, тогтолцоог шатлал болгонд бэхжүүлэх зорилгоор “Эрүүл мэндийн санхүүжилтийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг Эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөний нэг салбар хуралдаан болгон орон нутаг, харьяа байгууллагуудын удирдлагууд болон холбогдох мэргэжилтнүүдийн төлөөллийг оролцуулан зохион байгуулж байна.

“Эрүүл мэндийн санхүүжилтийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлэгт “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрэх эрүүл мэндийн санхүүжилтийн бодлого, шинэчлэл”, “Стратегийн худалдан авалтыг бий болгож буй үйл явц, гэрээлэлт, хяналт”, “Төрийн болон орон нутгийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудын төсвийн гүйцэтгэл, тайлагналтад анхаарах асуудлууд” илтгэлийг хэлэлцүүллээ.

Салбар хуралдаанд оролцогчид эрүүл мэндийн салбарын нөөц бололцоо, улсын төсөв, төсөл, хөтөлбөрийн хөрөнгө оруулалт, эмнэлгийн тусламж, үйлчилгээний эрэлт, нийлүүлэлт, төлбөрийн хэмжээ, нэхэмжлэлийн хяналт болон төсвийн төлөв, гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжуудыг эрэлхийлэн зөвлөлдөж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмж, төлөвлөгөөг боловсруулан ажилласан байна.

Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрэх санхүүжилтийг бодлогыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, иргэн даатгуулагчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн чанартай тусламж, үйлчилгээг хүртээмжтэй хүргэх, төвлөрлийг сааруулах, шинэ технологи, инновацийг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэхэд хөрөнгө оруулалтын бодлогыг оновчтой чиглүүлэх зэрэг шийдлүүдийг бүх эрүүл мэндийн байгууллагуудын төлөөллөөр хэлэлцүүлэн дэвшүүллээ.

Эх сурвалж: ЭМЯ

Хүүхдийн тархины хэмжээ 5 нас хүрэхэд 90 хувь нь бүрэлдэн хөгждөг
Хүүхдийн тархины хэмжээ 5 нас хүрэхэд 90 хувь нь бүрэлдэн хөгждөг
 
Ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 2,8 тэрбум төгрөг  олгохоор шийдвэрлэжээ
Ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 2,8 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.