/2022.02.28/ Монголын ардчилсан холбооны Ерөнхий зохицуулах зөвлөлийн дарга Д.Монголхүү тус холбооны V их хурлын талаар мэдээлэл хийж байна.
Тэдний зүгээс:
-Төр засаг үнэхээр муу ажиллаж байна. МҮОНРТ тэнцвэртэй мэдээлэл өгөхгүй байна. Зөвхөн нэг эх сурвалжийг барьж байна. Бид сар бүр 1500 төгрөг төлдөг. Гэтэл нэг эх сурвалжаас дайныг дэмжсэн агуулгатай мэдээлэл цацаж байна. Дайныг дэмжиж байгаа мэдээлэл түгээхээ зогсоо. Бидэнд энх тайван хэрэгтэй.
Монгол Улсын төр засаг дайныг дэмжиж байгаа эсэхээ ил зарлаач. Залуучууд бид төвийг сахина. Бидэнд дайн хэрэггүй. Бид төвийг сахина. Маргааш буюу гуравдугаар сарын 1-ны өдөр эх орончдын өдөр залуучууд маань төв талбай дээр ирж үзэл бодлоо илэрхийлээрэй.
Ерөнхий зохицуулах зөвлөлийн дарга Д.Монголхүү:
-Украинд манай монгол оюутнууд гацсан байна. Метроны хонгилд байгаа оюутнуудаас ирж байгаа хүүхдүүд "бидний амь цаг, минутаар хэмжигдэж байна" гэсэн мэдээллийг өгсөн. Гэтэл манай Гадаад харилцааны яам "өнөөдөр амралтын өдөр" гээд хагас, бүтэн сайнд амарч байх жишээтэй.
Маргааш иргэд тайван замаар өөрсдийн байр сууриа илэрхийлнэ. Манайх бол улс. Тиймээс дайныг дэмжиж байгаа эсэхээ дэлхий нийтэд мэдэгдэх ёстой. Төвийг сахиад байгаад байж болохгүй.