/2022.02.26/ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський өөрийн албан ёсны фэйсбүүк хуудсаараа дамжуулан 40 секундын бичлэг "Худал мэдээлэлд итгэхгүй байна уу" гэх тайлбартайгаар нийтэллээ. Тэрээр:
"Би энд байна. Бид ямар ч зэвсэг тавьж, бууж өгөхгүй. Бид төрөө хамгаалах болно, бидний зэвсэг бол бидний үнэн. Намайг, манай армийг зэвсгээ хураалгахыг уриалсан, нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явагдаж байна гэсэн олон хуурамч мэдээлэл интернетэд гарсан. Биднийг бууж өгсөн эсвэл зугтсан гэх утга бүхий мэдээлэл бүр ташаа болно.
Бидний үнэн бол бидний газар нутаг, бидний эх орон, бидний үр хүүхэд. Бид энэ бүхнийг хамгаалах болно" гэв.
Одоогийн байдлаар тухайн бичлэгийг 1.4 сая хүн үзэж, 143 мянган лайк /болон бусад сэтгэл хөдлөл/, 18 мянган сэтгэгдэл авсан байна.