/2022.02.26/ Украинд байгаа иргэдийг татан авах ажиллагааны талаар мэдээлэл өглөө.
- Өнөөдөр гурван иргэн Монголруу ниссэн бол нэг иргэн өөр улс орон руу зорчсон байна. Өнөөдрийн байдлаар Украинд нийт 250 мянган гадаадын иргэн байна. Бусад улсуудын хувьд яг л манай улсын өгч байгаа зөвлөгөөтэй адил зүйл хэлж байгаа. Иргэдээ хил залгаа бусад орон руу зорчихыг зөвлөж байгаа юм.
Харьков хот руу орох гарах хөдөлгөөнийг бүрэн хаасан нь иргэдээ татан авахад хүндрэл учруулж байгаа юм. Тиймээс нөхцөл байдал намжтал байгаа газраа хүлээх зөвлөгөөг өгч байгаа юм. Тухайн хотын гарах хөдөлгөөн нээгдсэн тохиолдолд хэд хэдэн аргаар иргэдээ татан авах боломжтой.
Нийт 100 орчим Монгол иргэн тухайн улсад оршин суудаг судалгаа бий. Өчигдөрийн байдлаар найман иргэн Польшид очиж, аюулгүй байдалтай болсон.
Киевээс гарсан Монгол иргэд хараахан Польш руу гараагүй байна. Эдгээр иргэдээс 10 нь галт тэргээр, 3 иргэн нь машинаар хил рүү явж байна.
Одоогоор иргэдээ татан авахад шаардлагатай зардлыг Засгийн газар гаргахаар шийдвэрлэсэн. Бидний тооцооллоор нэг иргэнийг Монголдоо авч ирэхэд 3-4 сая төгрөг шаардлагатай байна.