ФОТО: Дайныг эсэргүүцсэн жагсаалын үеэр 1,700 хүнийг баривчилжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ФОТО: Дайныг эсэргүүцсэн жагсаалын үеэр 1,700 хүнийг баривчилжээ

"Дайн болохгүй!" гэсэн бичиг барьсан жагсагчийг цагдаа нар саатуулжээ. Санкт-Петербург хотод болсон жагсаалын үеэр...

/2022.02.25/ Укриан руу хийсэн довтолгоог эсэргүүцэж Оросод хэдэн мянган хүн эсэргүүцлийн жагсаал хийж байна. Энэ үеэр цэргийнхэн 1,700 гаруй хүнийг баривчилжээ.

Өчигдөр л гэхэд ОХУ-ын түрэмгийллийг эсэргүүцэж 330,000 хүн гарын үсэг зурсан байна. Үүнд 500 гаруй сэтгүүлч, эрдэмтэд нэгдсэн байна. Мөн Оросын хэд хэдэн алдартан, олон нийтийн зүтгэлтнүүд, тэр дундаа төрийн телевизэд ажилладаг зарим хүмүүс халдлагын эсрэг байр сууриа илэрхийлжээ.

Москвагийн улсын төсвөөс санхүүждэг театрын захирал Елена Ковальская “Алуурчинд ажиллаж, түүнээс цалинжих хүсэлгүй байна” хэмээн мэдэгдэж ажлаасаа гарч байгаагаа фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

Санкт-Петербург хотод жагсагчдын нэгийг баривчилж байна
Москва, Санкт-Петербург болон Оросын бусад хотод өчигдөр олон зуун хүн цугларч, Украинд хийсэн Оросын дайралтыг эсэргүүцэв
Москвагийн цагдаа нар "Би дайны эсрэг байна" гэсэн зурагт хуудас барьсан жагсагчийг баривчилжээ

Москвад жагсагчид "Украин - энх тайван, Орос - эрх чөлөө" гэсэн туг барин жагсаж байна

Эх сурвалж: AL JAZEERE

УКРАИН: Турк улс Оросыг хөлөг онгоцуудаа хоолойгоор буцаах эрхийг олголоо
УКРАИН: Турк улс Оросыг хөлөг онгоцуудаа хоолойгоор буцаах эрхийг олголоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.