ГХЯ: Украинаас оюутнуудаа татан авах ажиллагааг түр хойшлуулжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГХЯ: Украинаас оюутнуудаа татан авах ажиллагааг түр хойшлуулжээ

/2022.02.25/ Гадаад харилцааны яамнаас Украин улсын нөхцөл байдал, монгол иргэдийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болд:

-Дайн эхэлснээс хойш Харьков хотод байгаа оюутнууд хоргодох байранд байсан. Өнөөдрийн авсан мэдээллээр дээрх оюутнууд оюутны байр руугаа болон бусад байрууд руу явсан гэсэн мэдээлэл байна. Харьков хотод өнөөдөр байдал харьцангуй дээрдэж байна гэсэн мэдээллийг өгсөн.

Украинд сурдаг оюутнуудын эцэг эхчүүд Гадаад харилцааны яам дээр ирж уулзсан. Тэд татан авах ажиллагааг яаралтай зохион байгуулж өгөхийг хүссэн. Мөн Харьков хот хүнс тэжээлийн хомстолд орох эрсдэл байгаа учир тэнд байгаа иргэддээ хүнс дөхүүлэх шаардлага тулгарч байна.

Энэ сарын 26,27-ны Киев-Станбул, Харьков-Станбул гэсэн хоёр чиглэлийн нислэгт 21 суудал захиалсан байсан боловч тус нислэг цуцлагдсан. Дараагийн хувилбар бол иргэдээ газраар татаж авахаар судалж байна. Тэр болтол Украинд байгаа оюутнуудаа аль болох оюутны байрууддаа, аюулгүй газарт байрлаж байхыг зөвлөж байна.

Украинаас иргэдээ татаж авахад Монгол Улсын Засгийн газар 500 сая төгрөг зарцуулна. Бидний зүгээс мөн тэнд байгаа оюутнууддаа мөнгөн тусламж үзүүлэхээр зорьж байна. Харин яаж өгөх вэ гэдэг нь их асуудалтай байна. Учир нь Харьков хотын бүх банк ажиллахгүй байгаа. Тиймээс Украинд байдаг Монгол иргэдтэй холбогдохоор хичээж байна гэв.

Хуучин цагаан хаалгатай уулзвараас Алтай хотхоны уулзвар хүртэлх замыг хаана
Хуучин цагаан хаалгатай уулзвараас Алтай хотхоны уулзвар хүртэлх замыг хаана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.