Украины талаарх 11 баримт
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Украины талаарх 11 баримт

/2022.02.24/ Өнөөдөр Москвагийн цагаар 06.00 цагт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин "Украин улсад цэргийн ажиллагаа явуулах шийдвэрийг гаргалаа" хэмээн мэдэгдсэн.

Удалгүй Украины Гадаад харилцааны яамнаас дайн эхэлсэн талаар мэдээлэв. Тус улсын талаарх зарим мэдээллийг хүргэж байна.

Украин Улс нь газар нутгийн хувьд 603 мянган метр квадрат талбайтай бөгөөд дэлхийд газар нутгийнхаа хэмжээгээр 46 дугаарт бичигддэг.

УКРАИН УЛСЫН ТАЛААРХ БАРИМТ

1. 41.2 сая иргэнтэй. Үүнээс 77.8 хувь нь цэвэр Украин үндэстэн байдаг бол 17.3 хувь нь Орос үндэстэн юм.

2. 603,628 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай. Газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд 46-т жагсдаг.

3. Нийслэл хот нь Киев. Мөн Харьков, Одесса гэх хоёр томоохон хоёр хоттой.

3. Украин нь 1991 оны наймдугаар сарын 24-нд ЗХУ-аас тусгаар тогтножээ.

4. Украин улс тусгаар тогтнож байх үед цөмийн зэвсгийн хэмжээ нь дэлхийд гуравт орохоор том байжээ. Харин украинчууд цөмийн зэвсгээ ОХУ-д шилжүүлснээр газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хангах баталгааг том гүрнүүдээс авч чадсан юм.

5. Украинд шашин шүтэх нь хүний эрхийн хэрэг. Хүн ардын нь 88% христийн шашин шүтдэг, гол нь зүүн хэсэгт үнэн алдартны болон католик, протестант шашны ёс уламжлалтай. Энд Үнэн алдартны урсгал Христийн тооллын X—XII зуунаас дэлгэрсэн ба Киевийн, Москвагийн сүмийг дагадгаараа дотроо ялгарна. Социалист дэглэмийн үед шашин шүтлэг хориотой байсан тул 1990-ээд оноос шашин итгэл үнэмшлээ сэргээж эхэлсэн байна.

6. 2019 оноос хойш В.Зеленский төрийн тэргүүний албыг хашиж байгаа бол 2020 оноос Д.Шмигаль Ерөнхий сайдаар ажиллаж байгаа юм.

7. Украинчууд боловсролын түвшнээрээ дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгддэг. /2019 оны судалгаа/

8. Зүүн талаараа ОХУ, хойд талаараа Беларусь, баруун талаараа Польш, Словак, Унгар, баруун өмнөд талаараа Румын, Молдав (Мөн маргаантай газар нутаг болох Трансднистриа) орнуудтай хиллэдэг. Мөн өмнөд талд нь Хар тэнгис, Азовын тэнгис оршдог.

9. Украин нь хагас ерөнхийлөгчийн засаглалтай Бүгд найрамдах улс юм.

10. Төмрийн хүдэр, нүүрс, манган, шатдаг хий, газрын тос, давс, хүхэр, бал чулууны нөөцтэй .

11. Украин Улс болон Монгол Улс нь 1992 оны нэгдүгээр сарын 21-нд дипломат харилцаа тогтоосон.

Украинд болж буй дайны талаарх олон талт мэдээллийг ЭНД ДАРЖ хүлээн авна уу.

УКРАИН: Пуужингаар довтолж байна
УКРАИН: Пуужингаар довтолж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.