Газрын тосны асуудлаар ОХУ-д ажиллах томилолт өгчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Газрын тосны асуудлаар ОХУ-д ажиллах томилолт өгчээ

/2022.02.24/ Эрдэс баялгийн салбарын бодлогын шинэчлэл, уул уурхайн ирээдүйн чиг хандлагыг урьдчилан судлах, түүнд чиглэсэн урьдач нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий “Геологи, уул уурхайн салбарыг эрчимжүүлэх нь” сэдэвт арга хэмжээ болж байна. Энэ үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Дэлхий дахинд хүнд нөхцөл байдал үүсч байна. Орос, Украин гэх мэт. Үүнтэй холбогдуулан уул уурхайн бүтээгдэхүүний үнэд ямар нэг өөрчлөлт орох уу?

- Дэлхий дахинд бүх төрлийн түүхий эдийн үнэ өсөж байна. Орос, Украины нөхцөл байдалтай уялдуулбал, манай улс ОХУ-ын Роснефть компанийн Ангарскаас газрын тосны бүтээгдэхүүнээ авдаг. Үүн дээр бид яриа хэлэлцээр хийж байна. Өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар энэ асуудалтай уялдуулаад газрын тос болон бусад асуудлаар ОХУ-д ажиллах томилолт өгсөн. Гол нь нөөцийн тогтвортой байдлыг хангахад орших юм.

Шатахууны үнэ хөндлөнгийн оролцоогүйгээр автомат үнийн тооцооллоор бага багаар өсөж байгаа. Цаашид ч шатахууны үнэ өсөх байх. Гэхдээ тийм ихээр өсөхгүй. Ерөнхий сайд огцом өсөлтийг хязгаарлах арга хэмжээ авахыг даалгасан гэв.

Эрдэнэт Медипас эмнэлэг хуулийн дагуу “төрийн өмчит“ болно
Эрдэнэт Медипас эмнэлэг хуулийн дагуу “төрийн өмчит“ болно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.