Хонконгийн нэгэн ахмад настан Өвлийн Олимпын наадмыг Бээжин хотноо зохион байгуулахыг эсэргүүцэн жагсаал хийхээр төлөвлөж байгаагаа зарласнаас хэдхэн хоногийн дараа Баасан гарагт баривчлагджээ.
Ку Сзэ Ю Хонконг дахь засгийн газрын оффисын гадна жагсаал хийхээр төлөвлөж, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг оролцохыг урьсан байна.
Тэрбээр Хятад улс өвлийн олимпыг зохион байгуулсанаар Хонконгод "шударга бус"-аар хоригдсон хэрэгтэнүүдийг үл ойшоож байна гэж хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгөх үеэр хэлсэн байна.
Мөн "Хонконгод хүний эрх зөрчигдөж байна. Эрх баригчид үндэсний аюулгүй байдлын хуулийг далимдуулан Хятадын засгийн газрыг шүүмжилсэн эсвэл тэрс үзэлтнүүдийг шоронд хорьж байна" гэжээ.