/2022.02.05/ Форбес сэтгүүлээс АНУ, Канад, ОХУ-ын багуудыг Олимпын хамгийн загварлаг хувцастай багуудаар нэрлэжээ.
Форбес сэтгүүлийн сэтгүүлчид Бээжингийн наадмын нээлтийн ёслолын үеэр тамирчдын парадад хамгийн загварлаг хувцастай оролцсон багуудыг сонгосон байна.
Хамгийн их анхаарлыг татсан нь АНУ-ын олимпын тамирчидын хувцас байсан бөгөөд тэдний хувцсыг тансаг зэрэглэлийн брэнд Ralph Lauren урлажээ. Ёслолын үеэр тамирчид юүдэнтэй өдөн өмд хүрэмээс бүрдсэн унисекс иж бүрдэл өмссөн байв. Форбесийн мэдээлснээр энэхүү загвар нь Америкийн жижиглэнгийн худалдаачдын бестселлер болж, нэг бүр нь хоёр мянган долларын үнээр худалдаалагдаж байгаа ажээ.
Канадын баг Олимпын нээлтэд Ванкуверийн Лулулемоны урласан дан улаан, дан цагаан өнгө дагнасан костюмтай иржээ. Тус хувцас нь ус нэвтэрдэггүй, бактерийн эсрэг синтетик нэхмэл материалаар оёж, цахилгаан товчоор тоноглогдсон бөгөөд хүрэмний уртыг тохируулж, үүргэвч болгох боломтой ажээ.
Тус сэтгүүл мөн Оросын тамирчдын номин өнгөтэй урт хүрэм, өмдний хослолыг онцолжээ. Заспорт брэндийн дизайнерууд тэдний хувцасыг урласан байна. Компанийг үүсгэн байгуулагч Анастасия Задорина энэ хувцас нь товч тодорхой бөгөөд дэлхийн загварын чиг хандлагад нийцсэн гэдгийг онцлон тэмдэглэжээ.
Хамгийн загварлаг тамирчдын жагсаалтад хөх, цэнхэр өнгийн Uniqlo хослолтой Шведүүд, төрийн далбааны өнгөт хээтэй Adidas хувцастай Германчууд, улаан, цагаан Анта брендийн иж бүрдэлтэй Хятадууд болон Оросын дизайнер Дмитрий Шишкинтэй хамтран ажилсан ZIBROO брэндийн дүрэмт хувцсаар казахууд багтжээ.
Бээжингийн олимп хоёрдугаар сарын 20 хүртэл үргэлжилэх бөгөөд тамирчид спортын долоон төрөлд нийт 109 багц медалийн төлөө тоглох юм.