/2022.02.05/ "Газпром" ХК болон Хятадын үндэсний газрын тосны корпорац (CNPC) нар Алс Дорнодын замаар байгалийн хийг худалдах, худалдан авах урт хугацааны гэрээнд гарын үсэг зурлаа.
Энэхүү баримт бичигт гарын үсэг зурсан нь Орос, Хятадын байгалийн хийн салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэхэд чухал алхам болох юм. Төсөл бүрэн хүчин чадлаараа ажилласны дараа Оросоос Хятадад нийлүүлэх хийн хоолойн хэмжээ 10 тэрбум шоо метрээр нэмэгдэж, жилд нийтдээ 48 тэрбум шоо метр болох юм. (Сибирийн хийн хоолойгоор дамжуулан нийлүүлэхийг оруулаад).
“Оросын байгалийн хийг Хятадад нийлүүлэх хоёр дахь гэрээг үзэглэсэн нь манай улс, компаниудын харилцан итгэлцэл, түншлэлийн харилцаа хамгийн өндөр түвшинд байгааг гэрчилж байна.
Тодруулга:
- Төрийн газрын тос, байгалийн хийн CNPC компани нь Газпромын Хятад дахь гол түнш юм.
- 2014 онд Газпром болон CNPC хооронд 38 тэрбум шоо метр хэмжээтэй байгалийн хийг Зүүн замаар (“Сибирийн хүч чадал” хийн хоолойгоор дамжуулан) худалдах 30 жилийн гэрээ байгуулсан. 2019 оны 12-р сарын 2-нд Оросын байгалийн хийг Хятад улс руу анх удаа хийн дамжуулах хоолойгоор дамжуулан хүргэх ёслолын ажиллагаа болсон.
- 2022 оны 1-р сард "Союз Восток" хийн хоолой барих техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дууслаа. Энэ нь Монголын нутаг дэвсгэрээр дайран өнгөрч, Оросын "Сибирийн хүч-2" хийн хоолойн үргэлжлэл болж, Хятадад жилд 50 тэрбум шоо метр хийн нийлүүлэх боломж бүрдэх юм.