Олимпын тамирчид бэлтгэлдээ орлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Олимпын тамирчид бэлтгэлдээ орлоо

/2022.02.01/ Бээжингийн олимпыг зорьсон Монголын тамирчид тосгондоо төвхнөж, өнөөдрөөс бэлтгэлдээ орлоо. Бэлтгэлийн талбай нь тэмцээн явагдах газрын хажууханд байрлаж байна. ОУХМ Б.Ачбадрах, А.Энхтуул нар дасгалжуулагч Б.Энх-Амгалангийн удирдлага дор бэлтгэлээ базааж буй бөгөөд 8-наас тэмцээндээ орж эхэлнэ.

Багийн гишүүдийг Бээжинд газардсан даруйд ПСР шинжилгээнд хамруулсан бөгөөд хариу бүгд сөрөг гарснаар олимпын тосгондоо нэвтэрсэн юм. Гэхдээ урьдчилан сэргийлэх үүднээс олимпын наадмын бүх оролцогчоос өдөр бүр шинжилгээ авч байна.

Наадмын эргэн тойрны мэдээллээс хүргэвэл, ням гарагт олимпын наадмын оролцогч 37 хүний шинжилгээний хариу эерэг гарлаа. Капитал нисэх буудалд газардсан 1252 хүнд шилжилгээ хийхэд 28-аас нь Ковид илэрсэн байна. Ковидын халдварын улмаас хэд хэдэн улс эцсийн мөчид багийн бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулжээ.

200 хүн тутмын нэг нь Чингис хааны удам
200 хүн тутмын нэг нь Чингис хааны удам
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.