/2022.02.07/ Олон улсын генетекчдийн нэн сонирхолтой үр дүн бүхий судалгаа хийсэн талаар The Guardian 2003 онд нийтэлж байв.
Энэ бол “Өдгөө амьдарч байгаа 200 хүн тутмын нэг нь Чингис хааны удам. Төв азид амьдарч байгаа 16 сая эрчүүд Монголын агуу удирдагчтай адил Y хромосомтой” хэмээсэн дүгнэлт юм.
Чингис хаан байлдан дагуулалтынхаа үеэр булаан эзэлсэн улс орнуудынхаа хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийг шаарддаг байсантай энэ нь холбоотой хэмээсэн байна.
Харин “Өчигдрийн түүх” сайтад Чингис хаанаас суралцах ёстой хичээл гэх нэгэн нийтлэлийг бичжээ. Нийтлэлийн эхэнд Хятад улс, Өвөрмонгол, Ордос хотод байрлах Чингис хааны хөшөөний зургийг нийтэлжээ.
Ингээд Чингис хааны амьдралаас суралцах ёстой зүйлсийг бичжээ. “Чингис хаан бол гайхалтай удирдагч, бас менежер байсан. Хэдийгээр тэрээр замдаа таарсан бүхнийг байлдан дагуулж, эзлэн түрэмгийлдэг байсан ч бууж өгснийг нь өршөөн нигүүлсдэг байв. Энэ бол суралцах ёстой эхний зүйл” гэжээ.
“Чингис хаан сайн удирдагч төдийгүй хүмүүсийг маш сайн таньж мэддэг хүн байв. Хэрвээ тэр агуу удирдагчийн ухаан, сайтар төлөвлөгдсөн стратегигүй байсан бол зүгээр л олон хүнийг захирах боломжтой жирийн л нэг эр байх байлаа” хэмээжээ.
Мөн Форбес сэтгүүлд 2012 онд “Чингис хаанаас суралцах 9 хичээл” хэмээн нийтэлж байв. Үүнийг товчлон сийрүүлвэл:
Галын шугаманд манлайл:
Дайчидтайгаа хамт норж, хамт даарч, бүхнийг хамт үүр.
Өөрөөсөө илүү сайн үйлчил:
Удирдагч хүн ард иргэд нь жаргалтай болохоос урьтаж өөрөө жаргаж болохгүй.
Зорилготой бай:
Зорилгогүй хүн бусдын амьдралыг бүү хэл өөрийнхөө амьдралыг ч удирдаж чадахгүй.
Бие даах чадвартай бай:
Чиний зүрх сэтгэлээс илүү сайн найз чамд байхгүй. Найдаж болох олон зүйл байх ч өөрөөс чинь илүү найдвартай зүйл гэж үгүй. Нандигнах олон зүйл байх ч амьдралаас чинь илүү нандин зүйл гэж байхгүй.
Дундаж бай:
Би тансаглалыг үзэн яддаг. Сайхан бүсгүйчүүд, хурдан морь, тансаг хувцастай байснаар чи зорилгоо умартах болно. Тансаг хэрэглээнийхээ боол нь болвол чи бүхнээ алдана.
Ахмадад хүндэтгэлтэй бай:
Хуучин дээл биед эвтэй. Ахмадын сургааль алсын хараанд тустай.
Гэх мэтээр дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд Чингис хааны талаар олон зүйлийг бичсэн байдаг билээ.