А.Ариунзаяа: Тэтгэврийн нэмэгдэл 3-4 цагийн дотор иргэдийн дансанд шилжинэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Ариунзаяа: Тэтгэврийн нэмэгдэл 3-4 цагийн дотор иргэдийн дансанд шилжинэ

/2022.02.01/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, "Инфляцын түвшинтэй уялдуулан Нийгмийн даатгалын сангаас авч буй тэтгэврийн хэмжээ хамгийн багадаа 15 хувиар нэмэгдүүлж байна. 2021 оны арванхоёрдугаар сард гарсан судалгаагаар Нийгмийн даатгалын сангаас нийт 458,7 мянган иргэн тэтгэвэр авч байна. Үүнээс 60 орчим хувь буюу 271 мянган иргэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авч байна.

Энэ ажилд 637 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Ингэснээр:

  • 197,1 мянган хүний тэтгэвэр 50 мянга,
  • 72,3 мянган хүний тэтгэвэр 100 мянган төгрөг,
  • 200 хүний тэтгэвэр 150 мянган төгрөгөөр тус тус нэмэгдэнэ.

Дундаж тэтгэврийн хэмжээ 29,7 хувиар нэмэгдэж, 548,4 мянган төгрөгт хүрч байна.

Нийгмийн даатгалын сангаас өндөр насны, тэжээгчээ алдсаны, цэргийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг олгодог. Тиймээс дээрх нэмэгдлүүд нь зөвхөн ахмад настан гэлтгүй НДС-с тэтгэвэр тэтгэмж авдаг бүх хүнд хамаарна. Засгийн газрын хуралдаан дуусмагц банкуудад нэмэгдсэн дүнгийн жагсаалтыг явуулсан. Эдгээр нэмэгдлүүд маань яг одоо иргэдийн дансанд орж байгаа. Мөн дөнгөж сая банкуудын удирдлагатай холбогдлоо. Тэтгэврийн нэмэгдэл өнөөдөр 3-4 цагийн дотор иргэдийн дансанд шилжин орно" гэв.

Видео: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Видео: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.