Лхагва, Пүрэв гарагт ихэнх банкны салбар, нэгж ажиллахгүй
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Лхагва, Пүрэв гарагт ихэнх банкны салбар, нэгж ажиллахгүй

/2022.01.31/ 17 дугаар жарны сайжруулагч хэмээх усар бар жил гарахад нэг хоног үлджээ. Хоёрдугаар сарын 2-нд шинийн нэгэн болно. Үүнээс хойшоо тухайн долоо хоногийг дуустал бүх нийтээр амрахаар байгаа юм. Тэгвэл, арилжааны банкны ажиллах цагийн хуваарийг лавлах төвөөс нь тодрууллаа. Ихэнх банкны тооцооны төв, салбар лхагва, пүрэв, баасан гарагт амрахаар байгаа юм. Үүнд:

  1. Хаан банк: дээрх гарагт амарна. АТМ хэвийн ажиллана.
  2. Худалдаа хөгжлийн банк: дээрх гарагт амарна. АТМ хэвийн ажиллана.
  3. Голомт банк: дээрх гарагт амарна. АТМ хэвийн ажиллана.
  4. Төрийн банк: Одоогоор цагийн хуваарь гараагүй.
  5. Хас банк: Лавлах төвийн ачааллаас болоод холбогдох боломжгүй гэх хариу өглөө.
  6. Богд банк: Цагийн хуваарийн мэдээлэл хараахан гараагүй
  7. Ариг банк: дээрх гарагт амарна.
  8. Капитрон банк: лхагва, пүрэв гарагт амарна. Баасан гарагт 9-17 цагийн хооронд Их дэлгүүр салбар ажиллана.

Харин маргааш буюу битүүний өдөр бүх банкны салбар, нэгж цагийн хуваарийн дагуу ажиллана.

Украйны ард иргэдийг ОХУ-ын армид элсэхийг уриалжээ
Украйны ард иргэдийг ОХУ-ын армид элсэхийг уриалжээ
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.