/2022.01.31/ 17 дугаар жарны сайжруулагч хэмээх усар бар жилд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 хүчит бөхийн барилдаан эхэллээ. Энэ үеэр Улсын даян аварга Н.Батсуурь зодоглосонгүй. Тэрээр Монголын Үндэсний бөхийн хобооноос гаргасан тогтоолыг уншиж танилцууллаа. Тухайн тогтоол ямар нэг гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажаагүй байсан юм.
Улсын даян аварга Н.Батсуурь нэгдүгээр сарын 13-нд ёс зүйн зөрчил гаргаж нийтийн өмчид халдсан. Мөн ЖЕМ интернэшнлээс зохион байгуулах гэж байсан барилдааныг зохион байгуулах боломжгүй болгосон үйлдэл гаргасан тул цагаан сарын барилдаанд оролцуулахгүй байх, мөн хохиролыг бүрэн төлж барагдуулах үүргийг даалгажээ.
Цагаан сарын дараа болох барилдаануудад бүртгүүлсэн ч хүндэтгэх шалтгаангүйгээр барилдах бөхчүүдэд саад учруулбал, тухайн бөхийн барилдах эрхийг гурван сараар хасах, МҮБХ-ны дэргэд ёс зүйн түр хороог байгуулах тогтоолыг Ерөнхий нарийн бичгийн дарга н.Түмэндэмбэрэлд даалгасан байна.