АНУ-ын Ерөнхийлөгч асан Трамп Украины хямралыг Байден Европт буулт хийсэнтэй холбон тайлбарлаж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Украины эргэн тойронд үүссэн хямралын шалтгааныг нэрлэж, Вашингтон Европт буулт хийж байгааг онцолжээ.
Экс ерөнхийлөгчийн хэлснээр, Украины хямралын нэг шалтгаан нь АНУ-ын ямар ч болзолгүй, үнэ төлбөргүй дэмжлэгт дахин найдаж болох Европын санаа байсан юм гэжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден засгийн эрхэнд гарсан нь бусад орны хувьд АНУ-ыг ашиглаж болох хуучин үе эргэн ирж байгаагийн дохио болсон гэдгийг экс удирдагч тэмдэглэв. "Тэд төлбөрөө төлж, амь насаа эрсдэлд оруулах шаардлагагүй. Тэнэг америкчууд бидний төлөө бүхнийг хийчихнэ гэж тэд үзнэ” хэмээн тэр хэлэв.
Худалдааны тал дээр Европчууд Хятадтай адил арга замаар АНУ-ыг хуурч байгаа ч энэ талаар хэн ч ярьдаггүй гэж Трамп нэмж хэлэв.
Өмнө нь Трамп Техас мужийн Конро хотод үзэл бодол нэгтнүүддээ хандаж хэлсэн үгэндээ Байденыг сул улс төрч хэмээн буруутгаж байсан юм. Тэрээр хэлэхдээ, Байден төрийн тэргүүний хувьд чадваргүй байгааг харуулж байна. Үр дүнгүй бодлого нь шинэ дайнд хүргэнэ гэж Трамп хэлэв.
Эх сурвалж: Лента