Д.Ганбат: Ванга шиг хэлчихье, хоёрдугаар сард бензиний үнэ нэмэгдэнэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ганбат: Ванга шиг хэлчихье, хоёрдугаар сард бензиний үнэ нэмэгдэнэ

/2022.01.31/ УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар тэтгэвэр нэмэх асуудлаар Төсвийн тодотгол хийх асуудлыг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Төрийн мөнгө гэж яриад байх юм. Төрд мөнгө байдаггүй юм. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Тэтгэвэр нэмэгдэж байгаа нь инфляцтай л холбогдож нэмэгдэж байгаа зүйл.

Үүнтэй холбогдоод цаашид төрийн албан хаагчдын цалинг нэмэх шаардлага үүснэ. Энэ ажил чинь орхигдоод байна. Түүнчлэн бензин тосны үнэ нэмэгдэнэ. Ванга шиг хэлчихье, хоёрдугаар сард багтаад нэмэгдэх байх. Энэ үед ханшийн уналт, цалин нь юу болох вэ.

Ерөнхийлөгч гэдэг хүн байгаагүй бол цагаан сарын өмнө тэтгэвэр нэмэгдэхгүй байх байсан байна. Бүгд болж бүтэж байна гээд уянгалаад байсан. Одоо бүгдээрээ нэмэх ёстой гэж хошуураад байна. Харин ч нэмж байгаа тэтгэврийн хэмжээ бага байна гэлээ.

1206 тохиолдол бүртгэгдэж, 2 хүн нас барлаа
1206 тохиолдол бүртгэгдэж, 2 хүн нас барлаа
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.