Их Британи Оросын эсрэг хориг арга хэмжээ авахаа мэдэгдэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Их Британи Оросын эсрэг хориг арга хэмжээ авахаа мэдэгдэв

BBC Radio 4 - When Britain Invaded Russia

/2022.01.31/: Их Британийн эрх баригчид ирэх долоо хоногт Украины эргэн тойронд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээгээ өргөжүүлнэ гэж Их Британийн Гадаад хэргийн сайд Лиз Трасс Sky News сувагт ярилцлага өгөхдөө мэдэгдэв. Тэрээр "ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины олигархиуд болон Оросын төрд дэмжлэг үзүүлж буй компаниуд биднээс нуугдаж чадахгүй" гэж нэмж хэлэв.

“Энэ долоо хоногт бид хориг арга хэмжээний тухай хууль тогтоомжийг сайжруулах алхмуудын талаар танилцуулна. Бид зөвхөн Украины байдлыг тогтворгүйжүүлэх ажиллагаанд шууд оролцсон хүмүүсийн эсрэг л хориг арга хэмжээ авч чадна. Кремль болон Оросын дэглэмд дэмжлэг, туслалцаа үзүүлж буй компаниудад хориг арга хэмжээ авахын тулд бид хязгаарлалтад хамрагдах хүмүүсийн жагсаалтыг өргөжүүлэх гэж байна” хэмээн ГХЯ-ны тэргүүн хэлэв.

Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров өмнө нь “АНУ ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээний шинэ багцыг нэвтрүүлж байгаа нь ОХУ-ыг барууны санхүүгийн системээс салгах тухай заасан нь Вашингтон, Москвагийн харилцааг тасалсантай тэнцэх болногэж мэдэгджээ. Түүний хэлснээр, энэ арга хэмжээ нь хэний ч ашиг сонирхолд нийцэхгүй гэдгийг барууныха нбүгд ойлгож байгаа аж.

АНУ болон Их Британийн үзэж байгаагаар, Орос Украинд халдан довтлох оролдлого хийсэн тохиолдолд авах хориг арга хэмжээ нь 2014 онтой харьцуулахад илүү өргөн хүрээг хамрах гэнэ. ОХУ-д учрах хохирол нь 50 тэрбум долларт хүрч магадгүй ажээ.

Bild мэдээллийн хэрэгсэл нь ОХУ Украин руу довтлох гэж байгаа тухай мэдээлсэн анхны эх сурвалжын нэг байв. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Германы сэтгүүлчид халдлага хийх боломжит төлөвлөгөөг гаргаж байсан бөгөөд нэгдүгээр сарын сүүл буюу хоёрдугаар сарын эхэн үеийг байлдааны ажиллагаа эхлэх хугацаа гэж нэрлэсэн. Оросын эрх баригчид ийм мэдээллийг удаа дараа няцаасаар ирсэн.

“Тэтгэвэрт гарч буй иргэдийн 80 хувь нь 500 мянган төгрөг авч чадахгүй“
“Тэтгэвэрт гарч буй иргэдийн 80 хувь нь 500 мянган төгрөг авч чадахгүй“
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.