Олимпын хувцас дээрх үгийн алдааны талаарх удирдлагуудын ЗӨРҮҮТЭЙ ТАЙЛБАР
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Олимпын хувцас дээрх үгийн алдааны талаарх удирдлагуудын ЗӨРҮҮТЭЙ ТАЙЛБАР

/2022.01.31/ “Бээжин-222” өвлийн олимпод оролцох Монголын багт төрийн далбаа гардуулан өгөх ёслол өнөөдөр боллоо. Ёслолын үеэр БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц Бээжингийн олимпод оролцох Монголын багийн ахлагч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Сандуйд төрийн далбаа гардуулан өгч, амжилт хүсэв. Ковидын халдвараас сэргийлэх үүднээс энэ ёслолд тамирчдыг оролцуулалгүй зохион байгуулжээ.

Цомхон хүрээнд зохион байгуулсан тус үйл ажиллагааны зураг цахим орчинд олны анхаарлыг ихэд татлаа. Учир нь БТСУХ-ны дарга Ц.Шаравжамцын өмссөн цамц, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Сандуйн өмссөн малгайн дээр Монгол Улсын нэрийг MONCOLIA гэж буруу бичсэн байв.

Энэ талаар МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшигийн өгсөн тайлбар: /ням гараг, 20:40 цагт/

Michel&Amazonka компанийн үйлдвэрлэсэн олимпын багийн эхний хувцас алдаатай гарсан тул засуулахаар үйлдвэр рүү буцаагаад байна. Олимпыг зорих багийн хувцас ямар нэг алдаагүй байх болно гэх тайлбарыг өгч, Мишель&Амазонка-д бурууг өгөв.

Харин олимпод оролцох тамирчдын хувцсыг урласан Мишель&Амазонка компанийн хамт олон /ням гараг, 22 цагт/:

May be an image of 1 person and text that says "WINTER OLYMPICS 2022 .I MONCOLIA MONCOLIA Im WINTER 2022 MICHEL &AMAZONKA raAyyp xyBuac (u muchlorto"

Хувцас хэрэглэл нь эцсийн хувилбараар гарах хүртлээ хэд хэдэн удаагийн туршилтын загвар гарч байж батлагддаг. Тухайн сошиал орчинд тархсан зураг дээрх загвар нь анхны загвар байгаа болно.

Монгол улсын шигшээ багийн өмсөх ноосон хослолын эцсийн загвар дээрх G үсэг тодорхой болгон зассан гэх тайлбарыг өгөв.

Тэгвэл БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц:

"Уучлаарай. Буруутан хайгаад байгаа бол намайг буруутга. Цамц ирэнгүүт нь анзаарахгүй өмсчихсөн. Орой лигийн тоглолтон дээр /сагсан бөмбөг/ алдаагүй сүүлийн загвараа авч ирж өгсөн. Тэгэхдээ манайх захиалаагүй, манайх хийгээгүй, төсвөөс мөнгө гараагүй гэдгийг ойлгож болгооно уу? Маргааш /нэгдүгээр сарын 31/ Бээжин рүү явах хүмүүс бүгд алдаагүй хувцасаа өмсөөд явна. Миний буруу" гэж учирлав.

Юутай ч, дэлхий нийтийн эв найрамдлын наадам "Олимп"-д Монгол Улсаа төлөөлөн оролцох тамирчид маань үг үсгийн алдаагүй ноосон цамц, малгай өмсөөд Бээжин хотыг зорих нь. Харин дээрх удирдлагуудын өгсөн өөр, эргэлзээтэй тайлбар нь олны дургүйцлийг хүргээд амжлаа.

Долоо хоногийн хугацаанд 141 иргэн, 10.6 тэрбум төгрөгийн хөрөнгийг хамгаалжээ
Долоо хоногийн хугацаанд 141 иргэн, 10.6 тэрбум төгрөгийн хөрөнгийг хамгаалжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.