Долоо хоногийн хугацаанд 141 иргэн, 10.6 тэрбум төгрөгийн хөрөнгийг хамгаалжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Долоо хоногийн хугацаанд 141 иргэн, 10.6 тэрбум төгрөгийн хөрөнгийг хамгаалжээ

May be an image of 1 person, fire and outdoors

/2022.01.31/: Нийслэлийн хэмжээнд 2022 оны нэгдүгээр сарын 24-ний өдрөөс 2022 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 28, аврах ажиллагааны 4 удаагийн дуудлагаар тус тус үүрэг гүйцэтгэсэн.

Дээрх хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 141 иргэнийг гаргаж, гал түймрийн аюулаас 10,6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажилласан байна.

2022 он гарсаар нэгдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 261, аврах ажиллагааны 19, нийт 280 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16,6%-иар өссөн үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Эх сурвалж: ОБЕГ

Манай тамирчид өнөөдөр Бээжинг зорино
Манай тамирчид өнөөдөр Бээжинг зорино
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.