Т.Доржханд: Залуу гишүүн алдаагаа засаад явна биз гэсэн хүлээлттэй байлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Доржханд: Залуу гишүүн алдаагаа засаад явна биз гэсэн хүлээлттэй байлаа

/2022.01.31/ УИХ-ын гишүүн Н.Учрал энэ сарын 28-ны өдөр буюу баасан гарагт болсон ээлжит бус чуулганы үеэр УИХ-ын гишүүн Т.Доржхандыг шүүмжилсэн билээ.

Н.Учрал гишүүн түүнийг "нэг ч хууль санаачилж үзээгүй, поп нөхөр" гэж байсан юм.

Харин үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Доржханд өөрийн цахим хуудсаар:

-Учрал гишүүн маань чуулганд том мэдэгдэл хийж, сошиалаар мундаг сэвэгджээ.

Уг нь залуу гишүүн алдаагаа засаад явна биз дээ гэсэн хүлээлттэй байтал Доржханд ганц ч хуулийн үг, үсэг санаачлаагүй, ажил хийдэггүй нөхөр гээд зарлаад, зарчим биш хувь хүмүүсийн асуудал болгочихлоо. Хэрэв хариу өгөхгүй бол ХҮН-ын залуус ажилгүй, арчаагүй гээд нийгэмд ойлгогдох тул журмын нөхдийнхөө хөдөлмөрийг хүндэтгээд энэ постыг оруулж байна" гэжээ.

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын ЦЭГҮҮД
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын ЦЭГҮҮД
 
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН  өдөр тохиож байна
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.