Ж.Бат-Эрдэнэ: Барааны үнийг тогтвортой байлгахад 8 тэрбум төгрөг зарцуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Бат-Эрдэнэ: Барааны үнийг тогтвортой байлгахад 8 тэрбум төгрөг зарцуулна

/2022.01.25/ Замын-Үүдийн автозамын боомт, ачаа тээврийн нөхцөл байдлын талаар мэдээл хийлээ.

Зам, тээвэр хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, "Хилээр орж ирж буй барааны үнийг өсгөхгүй байх бүх талын арга хэмжээг Засгийн газраас авч ажиллаж байна. Энэ ажилд төрөөс 8 орчим тэрбум төгрөгийг зарцуулна. Энэ мөнгө халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, жолооч нарын тусгаарлалтын зардал, боомтод ажиллаж буй хүмүүсийн зардал зэрэгт зарцуулагдана. Хэрэв хувийн ААН-ийг үүнд оролцуулбал бараа материалын үнэ өсөхөд нөлөөлнө. Тиймээс төр бүх зардлыг нуруун дээрээ үүрч байна. 8 орчим тэрбум бол зөвхөн Замын-Үүдийн тээвэр, зохион байгуулалттай холбоотой зардал юм. Хараахан батлагдаагүй байна. Маргааш Засгийн газрын хурлаар танилцуулна" гэлээ.

М.Дагва: Оюутолгойг ашиглах, эс ашиглах яриа ТҮҮХ болон үлдлээ
М.Дагва: Оюутолгойг ашиглах, эс ашиглах яриа ТҮҮХ болон үлдлээ
 
Алдарт Дуайт Ховард 15 жилийн дараа дахин Монголд ирлээ
Алдарт Дуайт Ховард 15 жилийн дараа дахин Монголд ирлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.