/2022.01.25/ Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрээс зодуулсан байдалтай эмэгтэй хүүхэд олдсон гэсэн дуудлага мэдээлэл энэ сарын 24-ний өдрийн 14:45 цагт цагдаагийн байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу шалгахад Зуунмод сумын ... дугаар байранд оршин суух 1 ой 6 сартай эмэгтэй Э нь зодуулсан байдалтай гудамжнаас олдсон байна.
Шалгалтын явцад хохирогчийн төрөл садангийн хүн болох 44 настай, эрэгтэй, Э гэгч нь согтуурсан үедээ уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул хойшлуулшгүйгээр саатуулан, тус аймгийн цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж. Хүүхдийн гэмтлийн зэргийг тогтоолгохоор Шүүх шинжилгээний үндэсний төвд шинжээч эмчийг томилон ажиллаж байна, одоогоор эмнэлгийн байгууллагад эмчлэгдэж байна.
Уг хэргийг шалгаж цагдаагийн байгууллагаас үргэжлүүүлэн шалгаж байна гэв.