/2022.01.25/ :АТГ-аас мэдээлэл хийлээ. Тус газрын Мөрдөн шалгах хэлтсээс УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дотоод хяналт шалгалтын газрын орлогч дарга Ж.Пунцаг гэж хүнийг мөрдөн шалгах ажлыг явуулаад 48 цаг баривчилсан байна.
Энэ үйл ажиллагаа нь хойшлуулшгүй ажиллагаа байсан. Энэ хүнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаад прокурор хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа хийгдээд явж байна. Тэрээр улс төрийн албан тушаалтан биш 48 цаг баривчлах үргэлжлүүлж цагдан хорихын тулд дөрвөн үндэслэл тогтоогдох шаардлагатай байдаг. Баривчлаад суллалчихлаа гэж нийгэмд ойлгож байгаа нь ташаа.
2017 эрүүгийн хуулиар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ нийгэмд учруулах хор хохирлоор үндэслэдэг байсан. 2017 оноос хойш өнөөдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар энэ асуудал хуульчлагдаагүй байгаа. Энэ албан тушаалтан нь өмнө нь хөрөнгө орлогоо мэдээлдэггүй байсан. АТГ-ын хувьд шалгаж шилжүүлсэн хэрэг 2019 онд 68 шийдвэр гарсан буюу бага байсан бол 2020 онд 114 хэрэг 2021 онд 160 хэрэг шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдсэн байна.