Дулааны шугамын худагнаас хүний цогцос олджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дулааны шугамын худагнаас хүний цогцос олджээ

/2022.01.25/: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны “Задгай”-д /Кино үйлдвэр/ дулааны шугамын худагт эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлага Онцгой байдлыг газарт иржээ.

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 3 орчим метрийн гүнтэй дулааны шугамын худагт нэр хаяг нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцос байсныг гаргаж тус дүүрэг дэхь Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ

ЗАХИДАЛ: Төр засаг, түмэн олондоо уламжлах нь
ЗАХИДАЛ: Төр засаг, түмэн олондоо уламжлах нь
 
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.