Шөнийн цэнгээний газарт гал гарч 17 хүн амиа алджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шөнийн цэнгээний газарт гал гарч 17 хүн амиа алджээ

Cameroon: 17 Die in Capital City Explosion Caused by Fire

/2022.01.24/: Камеруны нийслэл Яунде хотын нэгэн алдартай шөнийн цэнгээний газарт дэлбэрэлт болж, гал гарсны улмаас 17 хүн амиа алдсан гэж засгийн газрын албаны хүмүүс ням гарагт мэдэгдэв.

Төв Африкийн тус улс нэг сарын турш үргэлжлэх Африкийн хөлбөмбөгийн цомын тэмцээнд тив даяарх олон мянган хөлбөмбөгчид, хөгжөөн дэмжигчид болон тоглолтын албаны хүмүүсийг хүлээн авч байгаа мөчид энэ эмгэнэлт явдал боллоо.

Засгийн газрын мэдэгдэлд дурдсанаар, нийслэлийн Бастос хороололд байрлах “Ливс” шөнийн цэнгээний газарт гал гарч, хэд хэдэн дэлбэрэлт болсон байна. Үйлчлүүлэгчид эхлээд салют буудуулж байна гэж бодсон боловч богино холболт үүссэн гэж ажилчид хэлжээ. Түймэр хоол хийх хий хадгалдаг газар руу тархасны дараа дэлбэрэлт болсон гэж ажилчид хэлэв.

Амиа алдагсдаас гадна зарим хүмүүс бэртэж, эмнэлэгт хүргэгдсэн гэж засгийн газар мэдэгдэв.

Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Рене Эммануэль Сади “Бид амь үрэгдэгсэд болон шархадсан хүмүүсийн нэрс, харьяатыг тогтоохооор мөрдөн байцаалт явуулж байна” гэж мэдэгдэв.

Камеруны Ерөнхийлөгч Пол Бия мэдэгдэл хийхдээ тайван байхыг уриалж, тоглогчид болон хөгжөөн дэмжигчдийн аюулгүй байдал хангагдсан хэмээжээ.

24 орны баг оролцсон аварга шалгаруулах тэмцээнийг 2021 онд зохион байгуулахаар төлөвлөж байсан ч коронавирусын тахлын улмаас хойшлогдсон ажээ.

Эх сурвалж: NBC

Нийслэлийн хэмжээнд долоо хоногт 227 гал түймрийн дуудлага бүртгэгджээ
Нийслэлийн хэмжээнд долоо хоногт 227 гал түймрийн дуудлага бүртгэгджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.