Нийслэлийн хэмжээнд долоо хоногт 227 гал түймрийн дуудлага бүртгэгджээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн хэмжээнд долоо хоногт 227 гал түймрийн дуудлага бүртгэгджээ

/2022.01.24/: Нийслэлийн онцгой байдлын газар 2022 оны нэгдүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх долоо хоногийн хугацаанд Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 30, аврах ажиллагааны 2 удаагийн дуудлагаар тус тус үүрэг гүйцэтгэсэн.

Дээрх хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 44 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл ослоос 4 иргэнийг аварч, 1,4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажилласан байна.

2022 он гарсаар нэгдүгээр сарын 24-ний өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 227, аврах ажиллагааны 15, нийт 242 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16,9 хувиар өссөн үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Эх сурвалж: НЗДТГ

Нуурын мөс цөмөрч 10 метрийн гүнд живсэн автомашиныг гаргажээ
Нуурын мөс цөмөрч 10 метрийн гүнд живсэн автомашиныг гаргажээ
 
Монголын нууц товчоо судлалд үнэтэй хувь нэмэр оруулж буй судлаачдад шагнал, тэтгэлэг олголоо
Монголын нууц товчоо судлалд үнэтэй хувь нэмэр оруулж буй судлаачдад шагнал, тэтгэлэг олголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.