Биткоины ханш хагас жилийн хугацаанд байгаагүй доод түвшинд хүрэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Биткоины ханш хагас жилийн хугацаанд байгаагүй доод түвшинд хүрэв

/2022.01.23/ Өчигдөр буюу бямба гарагт биткоины ханш сүүлийн зургаан сарын хугацаанд байгаагүй доод түвшинд хүрч, криптовалютын зах зээлийн огцом уналт үзүүлэв.

Зах зээлийн үнэлгээгээр хамгийн том дижитал жетоны үнэ 35,071 доллар болсон нь 2021 оны долоодугаар сараас хойшхи хамгийн доод түвшин юм. Бусад криптовалютууд ч борлуулалтын дарамтад орсон бөгөөд 2022 оны нэгдүгээр сард биткоиныг эс тооцвол FT Wilshire индекс 30 хувиар буурсан байна.

2021 оны долоодугаар сарын 20-нд биткоин нь 29.789 ам.доллар болж УНАЖ байсан юм. Энэ цагаас хойш хамгийн өндөр түвшинд хүрсэн нь 2021 оны арваннэгдүгээр сарын 9-нд 67.553 ам.доллар байв. Харин өнөөдрийн байдлаар дээрх зурагт дүрсэлсэний дагуу 35.071 ам.доллар болжээ.

Дэлхийн хөрөнгийн зах зээл энэ долоо хоногт сүүлийн нэг жил гаруйн хугацаанд байгаагүй хамгийн том уналт үзүүлсэн нь энэ байв. Хөрөнгө оруулагчид одоо, дэлхийн хамгийн нөлөө бүхий төв банк энэ онд бодлогын хүүгээ 3-4 удаа өсгөнө гэж таамаглаж байна.

Харин энэ нь бондын өгөөжийг өсгөхөд нөлөөлсөн. АНУ-ын засгийн газрын бонд гэх мэт эрсдэл багатай хөрөнгийн өндөр өгөөж нь криптовалют гэх мэт таамаглалын хөрөнгө оруулалтаар олох боломжтой өгөөжийг сонирхолгүй болгодог гэж шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: Financial times

Вакцинд үл итгэгч зориудаар халдвар авч, амиа алджээ
Вакцинд үл итгэгч зориудаар халдвар авч, амиа алджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.