Вакцинд үл итгэгч зориудаар халдвар авч, амиа алджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Вакцинд үл итгэгч зориудаар халдвар авч, амиа алджээ

/2022.01.23/ Чехийн ардын дуучин Хана Хорка гэх 57 настай эмэгтэй ковидын улмаас амиа алджээ. Тэрээр вакциныг эсэргүүцэгч байсан тул нэг ч тун вакцин хийлгээгүй байжээ.

Түүний хүү BBC-д өгсөн ярилцлагадаа "Аав бид хоёрын шинжилгээний хариу эерэг гарсан. Бид хоёул бүрэн тунтай вакцинтай байсан тул гэрээр эмчилгээ хийсэн. Гэтэл ээж бид хоёроос зай барих байтал харин ч цаг үргэлж хамт байгаад байсан" гэж ярьжээ.

Хана Хорка өөрийн сошиал хуудсандаа шинжилгээ нь эерэг гарсан ч эдгэрч байна хэмээн постолсноосоо хойш хоёр хоногийн дараа нас барсан байна. Бямба гарагт Хорка дуучны бие илтэд сэргэсэн мэдрэмж төрөхөд тэрээр хувцаслан гарч алхжээ. Гэвч гэнэт цээжээр нь өвдөхөд буцан гэртээ орж хэвтсэн ч хэсэг хугацааны дараа таалал төгсчээ.

"Ердөө 10 минутад л энэ бүхэн болсон" гэж гэрийнхэн нь ярьсан байна. Дуучин эмэгтэй шинжлэх ухааны зарим онолд үл итгэгч байсан бөгөөд ковидын вакцин чиптэй, вакцингүй байснаар ямар ч асуудал үүсэхгүй, ковидыг даван гарна хэмээн итгэдэг байжээ.

Чех 10,7 сая хүн амтай. Одоогоор тус улсад хоногт 28 мянга гаруй халдвар шинээр бүртгэгдэж байна.

Эх сурвалж: BBC

Дөрвөн есөд яах вэ, ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
Дөрвөн есөд яах вэ, ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.