Дөрвөн есөд яах вэ, ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дөрвөн есөд яах вэ, ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

/2022.01.23/ Өнөөдөр ихэнх нутгаар, 24-нд нутгийн зүүн хагаст цас үргэлжлэн орж, 25-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.

08-20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орно. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс, Халх голын хөндийгөөр 18-23 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 12-17 градус, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. 8-10 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, явган шуурга шуурна. 12-14 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр . 13-15 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 градус хүйтэн, харьцангуй чийг 67 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна

Өнөөдөр ковидоос шалгаалсан нас баралт бүртгэгдээгүй ч нэн хүнд байдалтай 53 иргэн байна
Өнөөдөр ковидоос шалгаалсан нас баралт бүртгэгдээгүй ч нэн хүнд байдалтай 53 иргэн байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.