“Urals” маркийн газрын тосны үнэ өсчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Urals” маркийн газрын тосны үнэ өсчээ

/2022.01.21/: ОХУ-ын “Urals” маркийн газрын тосны үнэ Европт сүүлийн долоон жилд анх удаа нэг баррель нь 90 ам.доллар давж өсчээ. Энэ тухай олон улсын үнийн “Argus” агентлаг мэдээлжээ.

Хамгийн сүүлд 2014 оны аравдугаар сарын 2-нд “Urals” маркийн газрын тос нэг баррель нь Европт 90 ам.доллараас дээш үнэтэй байсан билээ. ОХУ-ын жилийн төсөвт энэ төрлийн газрын тосны үнийг баррель нь 44.2 ам.доллар байхаар тооцсон учраас үнийн нэмэгдэл төсөвт эергээр нөлөөлнө гэж тус улсын эдийн засагчид үзэж байна.

Сүүлийн өдрүүдэд дэлхийн зах зээлд газрын тосны үнэ эрчимтэй нэмэгдэж байгаа. Нэгдүгээр сарын 19-нд л гэхэд “Brent” газрын тос баррель нь 88.5 ам.долларт хүрсэн бол “WTI” маркийнх 86 ам.доллар болж нэмэгдсэн юм. ОХУ-ын Эрчим хүчний хөгжлийн сангийн захирал Сергей Пикин “Brent” маркийн газрын тосны үнэ 2022 оны эхний улиралд 100 ам.доллар давна гэж үзэж байна. Тэрбээр газрын тосны үнэ өсч байгааг цар тахал намжиж, олон улсад үйлдвэрлэл сэргэх төлөв ажиглагдаж байгаатай холбон тайлбарлажээ.

Сонирхуулахад, 2010 оноос хойших дэлхийн зах зээл дэх газрын тосны хамгийн өндөр үнэ 2014 оны долдугаар сард тэмдэглэгдэж байв. Тухайн үед “Brent” маркийн газрын тосны баррелийн үнэ 114.7 ам.долларт хүрч байсан юм.

Замын-Үүд боомтоор сүүлийн 10 хоногт 9157 тонн ачаа нэвтрүүлжээ
Замын-Үүд боомтоор сүүлийн 10 хоногт 9157 тонн ачаа нэвтрүүлжээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.