/2022.01.21/: Их Британийн Ерөнхий сайд Жонсон тус улсад Ковид-паспорт, маскны дэглэмийг цуцална гэдгээ амлав.
Их Британийн эрх баригчид коронавирусын омикрон омог тус улсад тархаж байгаатай холбогдуулан тогтоосон эпидемиологийн ихэнх хязгаарлалтыг цуцлахаар шийджээ. Энэ тухай Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон парламентын Доод танхимд үг хэлэхдээ мэдэгдсэн байна.
Вакцины паспортыг цуцалж, олон нийтийн газар, тээврийн хэрэгсэлд амны хаалт зүүх шаардлагыг мөн цуцалж, зарим ажилчдыг зайнаас ажиллах горимд шилжүүлэхээр төлөвлөж байгааг Засгийн газрын тэргүүн тодотгов.
Жонсон 2020 оны хавар хөл хорионы үеэр Даунинг-стрийт дэх оршин суугчид дунд үдэшлэг хийтарьсан хэргийн дуулианы үеэр коронавирусын хязгаарлалтыг цуцлах гэж байгааг Британийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өмнө нь тэмдэглэж байсан. Энэ мэтчилэн улстөрч нийгмийн дэмжлэгийг эргүүлэн авах бодолтой байна гэж таамаглаж байна.
2020 оны гуравдугаар сард Жонсон коронавирусын анхны шинж тэмдэг илэрсэн үедээ өөрийгөө тусгаарлах дүрмийг зөрчсөн гэж өмнө мэдэгдэж байсан. Их Британийн Засгийн газрын тэргүүн хүчтэй ханиалгаж байсан ч өөрийгөө бух шиг хүчтэй хэмээн тодорхойлж, долоо хоногийн турш ажлын уулзалтуудаа үргэлжлүүлсэн юм.
Эх сурвалж: Лента