Анхааруулга: Нимгэн гялгар уут хөрсөн шингэхэд 500 жил шаардагддаг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Анхааруулга: Нимгэн гялгар уут хөрсөн шингэхэд 500 жил шаардагддаг

Ганцхан хүн даавуун уутны хэрэглээтэй болсноор 22,000 гялгар уут байгаль  бохирдуулахаас сэргийлнэ - Эрүүл мэндийн даатгуулагчдын хяналт, ТББ

2022.01.21/: Ердөө 0.0025 мм-ийн зузаантай маш нимгэн гялгар уут газрын хөрсөнд шингэхдээ 500 гаруй жил болдог аж.

Гялгар уут газрын хөрсөнд шингэхгvй он удаан жил байснаас, хөрсний эвдрэл үүсгэж, цөлжилтийг улам эрчимжүүлээд зогсохгүй, эргээд хорт нэгдэл ялгаруулж хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.

Ингэхдээ тухайн пластик хог хаягдал нь олон жижиг бичил хэсэг болж далайн ус, газрын хөрсөнд шингэн иргэд бидний идэх хоол хүнсээр дамжин хорт хавдар гэх мэт аймшигт өвчнийг үүсгэдэг. Манай улс жилд 100-150 тонн нийлэг уутнаас ердөө 50 хувийг нь л дахин боловсруулж чаддаг. Үлдсэн 50-60 хувь нь байгалд хаягддаг гэх судалгаа бий.

Гялгар уутыг шатаахад гардаг хорт хий нь генийн өөрчлөлтөд орж болохуйц хортой нэгдлүүдийг үүсгэдэг учир иргэд та бүхэн энэ мэтчилэн түлшээ хадгалахгүй байх мөн галдаа шууд хийж шатаахгүй байхыг анхааруулж байна.

ХХААХҮЯ: Урьдчилсан дүнгээр нийтдээ 67.3 сая толгой мал тоологджээ
ХХААХҮЯ: Урьдчилсан дүнгээр нийтдээ 67.3 сая толгой мал тоологджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.