Сургалтын интерактив контент бүтээхээр ажиллаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сургалтын интерактив контент бүтээхээр ажиллаж байна

/2022.01.20/: Боловсрол, шинжлэх ухааны яам, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран сургалтын интерактив контент бүтээх төслийн багийн чадавхийг бэхжүүлэх сургалтыг зохион байгууллаа.

2020-2021 оны хичээлийн жилд хүүхдийн сурлага, хөгжлийг дэмжих зорилгоор НҮБ-ын Хүүхдийн сангаас “Цахим аялал” нэртэй 104 жишиг интерактив хичээлийг Монгол контенттой хамтран бүтээсэн. Эдгээр хичээлийг казак, тува хэл, сонсгол болон харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд тохиромжтой хэлбэрээр бүтээж, хүүхэд бүрийг тэгш хамруулснаараа онцлог юм.

Энэ хичээлийн жилд мөн сургуулийн өмнөх болон бага боловсролын цахим сургалтын контент бүтээх ажлыг эхлүүлээд байна. “Марчаахай” болон “Номадик Бэйр Гэймс”-ийн багтай хамтран нийт 60 сургуулийн өмнөх ба бага боловсролын контент бэлтгэхээр ажиллаж байгаагаас гадна тоглоомоор дамжуулан заах арга барилыг туршиж байна.

May be an image of ‎2 people, people standing and ‎text that says '‎ا боловсрол, загра шинжлэх н ухааны яам марчаахай NBG ктив KOHTEHT бутээх давхийг бэхжуулэх галт улаанбаатарх THE INTERACTIVE LEARNING LOPMENT TEAM ES. Ulaanbaatar 1800-1001 www.meds.gov.mn‎'‎‎May be an image of 1 person and text that says '同 6oлoBcpoл, wиHжл3x xaaHbl Ram 이I ON NOVOTEL NING 1800-1001 www.meds.gov.mn'May be an image of 4 people and people standingЭх сурвалж: БШУЯ

Н.Мандуул: 2022, 2023 он нь Хөгжлийн банкны хувьд ХҮНД ЖИЛ байх болно
Н.Мандуул: 2022, 2023 он нь Хөгжлийн банкны хувьд ХҮНД ЖИЛ байх болно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.