Индонези Улс шинэ нийслэлээ Нусантара гэж нэрлэжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Индонези Улс шинэ нийслэлээ Нусантара гэж нэрлэжээ

Indonesia names new capital, approving shift from Jakarta | |  columbustelegram.com

/2022.01.19/: Индонезийн хууль тогтоогчид Жакартагаас Борнео арлын зүүн хэсэгт орших ширэнгэн ойгоор хучигдсан Калимантан руу шилжихийг зөвшөөрснөөр шинэ нийслэлээ Нусантара гэж нэрлэв.

Шинэ нэр нь Индонез хэлээр "archipelago буюу бүлэг арал" гэж орчуулагддаг байна.

Улс төрийн төв болсон Жакартагийн түгжрэл болон хурдацтай живж буй арал санаа зовоох болсон тул шинэ нийслэл байгуулах хэрэгцээг үүссэн тул тус улсын төлөөлөгчдийн танхим нийслэл хотыг нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой хуулийн төслийг мягмар гарагт албан ёсоор баталлаа.

"Нийслэл хотыг Калимантан руу нүүлгэхэд нөлөөлсөн хэд хэдэн хүчин зүйл болон бүс нутгийн давуу талыг харгалзан үзжээ. Бүлэг арлын дунд эдийн засгийн шинэ төвийг бий болно" гэж тус улсын Үндэсний хөгжлийн төлөвлөлтийн яамны сайд Сухарсо Моноарфа Индонезийн парламентын телевизээр мэдээлэв.

Ерөнхийлөгч Жоко Видодо Жакартагийн байгаль орчин, эдийн засгийн тогтвортой байдалд санаа зовниж байгаагаа дурдаж нийслэлийг нүүлгэнэ гэж 2019 онд анх мэдэгдэж байжээ.

Nusantara: Indonesia names new capital on different island to replace  sinking Jakarta

Жакарта нь далайн эргийн ойролцоох намгархаг газар байрладаг ба үерт их автдаг бөгөөд дэлхийн эдийн засгийн форумын мэдээлснээр дэлхийн хамгийн хурдан живж буй хотуудын нэг ажээ. Хуучин нийслэл нь гүний усыг хэт их хэмжээгээр олборлосны улмаас Ява тэнгис рүү огцом унаж байгаа гэнэ.

Мөн тус хот нь дэлхийн хамгийн их хүн амтай хот суурин газрын нэг ба тус улсын 30 сая орчим хүний 10 сая гаруй нь амьдардаг гэж НҮБ мэдээлжээ.

Мягмар гарагт нийслэлийг нүүлгэх хуулийн төслийг найман фракц дэмжиж, зөвхөн нэг фракц татгалзсан гэж Индонезийн Төлөөлөгчдийн танхимын дарга Пуан Махарани мэдэгдэв. Индонезийн парламент нь фракц гэж нэрлэгддэг улс төрийн есөн бүлгээс бүрддэг байна.

Хууль тогтоогчид шинэ бүтээн байгуулалтын байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг нухацтай авч үзэхийн чухлыг онцолж байна. Үндэсний төлөвлөлт, хөгжлийн газраас гаргасан мэдээллээр шинэ нийслэл хотын нийт газар нутгийн хэмжээ 256,143 га (ойролцоогоор 2,561 хавтгай дөрвөлжин км) байх бөгөөд бараг бүхэлдээ ойгоос бүрддэг байна.

Индонез нь дэлхийн гурав дахь том арал болох Борнеогийн ихэнх хэсгийг эзэмшдэг бөгөөд Малайз, Бруней тус бүр хойд бүсийнх нь зарим хэсгийг эзэмшдэг байна.

Индонезийн Сангийн сайд Шри Муляни мягмар гарагт хийсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, шинэ нийслэл хотын бүтээн байгуулалт таван үе шаттай зохион байгуулагдах гэнэ.

Эхний шат нь 2022 онд эхэлж 2024 он хүртэл үргэлжлэх бөгөөд бүтээн байгуулалт 2045 он хүртэл үргэлжилнэ гэж Моноарфа хэлэв.

Одоогийн тооцоогоор энэхүү төсөл нь ойролцоогоор 466 их наяд рупи буюу 32 тэрбум долларт хүрнэ гэж CNN Indonesia мэдээлжээ.

Эх сурвалж: CNN

ХЭҮК: Эмэгтэйчүүдийн эрх
ХЭҮК: Эмэгтэйчүүдийн эрх
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.