Б.Бат-Эрдэнэ БОАЖ-ын сайдын ажлаа хүлээн авлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Бат-Эрдэнэ БОАЖ-ын сайдын ажлаа хүлээн авлаа

/2022.01.19/ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Бат-Өлзийн Бат-Эрдэнийг томиллоо.
Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг томилох тухай захирамжид гарын үсэг зурж, гардуулах ёслол Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн Есөн хөлт цагаан тугт танхимд боллоо.

Б.Бат-Эрдэнэ нь 1977 онд Улаанбаатар хотод төрсөн.

  • 1996 онд Нийслэлийн 77 дугаар дунд сургууль,
  • 1999, 2010 онд Улаанбаатарын Их сургуулийг тус тус төгссөн. Түүх судлал, солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй. Түүхийн ухааны магистрын зэрэгтэй.
  • 2003-2012 онд “Силк Роуд Трэвел” ХХК, “Эйр тикет” ХХК-ийн ерөнхий захирал,
  • 2011-2012 онд Мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн газарт зөвлөх,
  • 2012-2015 онд МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга,
  • 2015 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх,
  • 2015-2016 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга,
  • 2016-2017 онд Улсын Их Хурлын Тамгын газарт зөвлөх,
  • 2017-2018 онд Эрдэнэт хотын хөгжил, бодлого судалгааны хүрээлэнгийн тэргүүн,
  • 2018 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга,
  • 2019-2020 онд Эрдэнэт хотын хөгжил, бодлого судалгааны хүрээлэнгийн тэргүүн,
  • 2020 оны наймдугаар сараас Засгийн газрын тохируулагч агентлаг-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байв. Б.Бат-Эрдэнэ улсад 18 жил ажилласан туршлагатай.
Лалын шашинт охидыг толгойн алчуур өмсөн хичээлд суухыг хоригложээ
Лалын шашинт охидыг толгойн алчуур өмсөн хичээлд суухыг хоригложээ
 
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН  өдөр тохиож байна
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.