Лалын шашинт охидыг толгойн алчуур өмсөн хичээлд суухыг хоригложээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Лалын шашинт охидыг толгойн алчуур өмсөн хичээлд суухыг хоригложээ

A Muslim woman performs Friday prayers during the holy month of Ramadan at the Jama Masjid (Grand Mosque) in old Delhi, India, Aug. 13, 2010. (Reuters Photo)

/2022.01.19/: Энэтхэгийн өмнөд хэсэгт орших Карнатака мужийн коллежын захирал лалын шашинт оюутнуудыг хичээлдээ хижаб өмсөхийг зөвшөөрөөгүй тул хэдэн долоо хоногийн турш тэд хичээлдээ сууж чадаагүй байна.

Засгийн газрын харьяа эмэгтэйчүүдийн коллеж байрладаг Удупи дүүргийн лалын шашны нийгэмлэгийн төлөөлөгчдийн хэлснээр, ангийнхаа гаднаас уншиж буй лекцээ сонсож буй хэсэг оюутнууд болон эрх баригчдын хоорондох зөрчилдөөн үргэлжилсээр байна.

Удупи хотод байрладаг орон нутгийн лалын шашинт бүлэглэлтэй холбоотой Абдул Азиез даваа гарагт Анадолу агентлагт (AA) коллежийн захиргаа ангидаа толгойн алчуур хэрэглэхийг зөвшөөрөхгүй байгааг баталжээ.

рх баригчид оюутны хотхон дотор толгойн алчуур хэрэглэхийг зөвшөөрч байгаа ч хичээлийн танхимд зүүх хориотой. Энэ асуудал нь коллежийн удирдлагуудын зөвшөөрөлгүй хэсэг оюутнууд ангидаа хижаб өмссөнөөр эхэлсэн" гэж тэр хэлэв.

Коллежийн зүгээс “ийм дүрэм журамтай тул үүнийг гэнэт өөрчлөх боломжгүй гэж мэдэгдэв. Тэд мөн эдгээр оюутнууд өмнө нь хижаб өмсөж байсан уу, яагаад гэнэт ийм зүйл хийх болсон бэ гэх асуудал гарч ирж байна.

Эрх баригчид оюутны дүрэмт хувцастай ижил өнгийн алчуур хэрэглэхийг зөвшөөрөх хэрэгтэй гэсэн шаардлагыг Азиз тавьжээ. "Бид яриа хэлэлцээгээр асуудлыг шийдвэрлэхийг хичээж байна" гэж тэр нэмж хэлэв.

Тус коллежийн Хөгжлийн хорооны дэд ерөнхийлөгч, эрх баригч Бхаратия Жаната намын (BJP) орон нутгийн удирдагч Яшпал Суварна AA-д өгсөн ярилцлагадаа, оюутнууд "дүрэм зөрчиж байна" хэмээгээд тэрээр "Коллеж бол чанартай боловсролоороо тэргүүлдэг сургуулиудын нэг. Сүүлийн 35 жил ийм асуудал гарч байгаагүй. Гэтэл өнөөдөр ийм зүйл бий болж байна. Оюутан хүн дүрэм, журмаа баримтлах ёстой. Тус сургуульд цөөхөн лалын шашинт оюутнууд суралцдаг бөгөөд одоогоор хэн ч ийм асуудал гаргаж байгаагүй” гэв.

Түүний хэлснээр ангидаа толгойн алчуураа өмсөхийг хүссэн дөрвөн оюутан л байгаа ажээ. "Хэрэв тэд хичээлд хамрагдахыг хүсвэл дүрмийг дагаж мөрдөх ёстой" гэж мэдэгдсэн байна.

California Muslim students more likely to be bullied in school – AsAmNews

Тус муж дахь лалын шашны дээд удирдагч Маулана Мохаммед Максуд Имран Рашиди AA-д, асуудлыг шийдвэрлэхээр хүчин чармайлт гарган ажиллаж байгаа гэж мэдэгджээ.

“Энэ асуудлыг улстөржүүлж болохгүй, бид энэ асуудлыг хурдан шийдэхийн төлөө ажиллаж эхэлсэн” гэж ярьжээ.

Энэ сарын эхээр тус мужийн Балагади тосгон дахь засгийн газрын өөр нэг коллежид хэсэг оюутнууд BJP намын гүргэм ороолт зүүж ирээд, лалын шашинтнуудын ангийн охидоос хичээлийн үеэр хижаб өмсөхгүй байхыг хүссэний дараа хурцадмал байдал үүссэн ажээ.

Үүний дараа эрх баригчид оюутны хотхонд хижаб, гүргэмийн ороолт зүүхийг хориглосон байна.

Эх сурвалж: daylisabah

Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.