/2021.07.30/: Өчигдөр орой олон нийтийн сүлжээгээр дүрэмт хувцастай цагдаагийн хоёр алба хаагч энгийн иргэнд хүч хэрэглэн зодож байгаа билчэг цацагдаж иргэдийн дургуйцлийг ихээр төрүүлээд байгаа билээ. Тэгвэл энэхүү бичлэгийг үзсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хууль зүйн сайд Х.Нямбаатарт энэхүү хэргийг яаралтай шалгаж, арга хэмжээ авахыг үүрэгдсэн юм.
Энэ тухай өчигдөр орой 00 цагийн үед ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн албан ёсны хуудсанд "Цагдаагийн ерөнхий газраас цагдаагийн алба хаагчид иргэдийн эрх чөлөөнд халдаж байгаа бичлэгтэй холбогдуулан албаны шалгалт явуулж байна." хэмээн мэдээлсэн.
Тэгвэл өнөөдөр энэ тухай Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс 10.30 цагт мэдээлэл хийнэ гэж албаны эх сурвалж мэдээлсэн байна.