АИ-92 шатахууны үнэ ахин 300 төгрөгөөр нэмэгдлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АИ-92 шатахууны үнэ ахин 300 төгрөгөөр нэмэгдлээ

2021.07.30

АИ-92 бензиний үнэ даруй 300 төгрөгөөр нэмэгдэж, 2050 төгрөгт хүрсэн байна.

Өчигдөр Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Ц.Эрдэнэбаяр дэлхийн зах зээлд шатахууны үнэ өсч байгаа тул манай улсад ч гэсэн өсөх магадлалтай хэмээн мэдэгдсэн.

ОХУ-ын эрчим хүчний яамнаас манай улсад АИ-95 автобензинээ нийлүүлэх боломжгүй болсон талаараа мэдэгдсэн. Улмаар энэ төрлийн автобензинийг БНХАУ-аас импортлох талаар судалж байгаа юм.

Тэгвэл өнөөдөр ШТС-уудад АИ-92 бензиний үнэ 300 төгрөгөөр нэмэгдсэн байна. Үүнд:

  • Петровис ШТС: 2050 төгрөг
  • МТ ШТС: 2050 төгрөг
  • Шунхлай ШТС 2060 төгрөг болжээ.

Мобиком, Юнителийн сүлжээ хэвийн горимд шилжлээ
Мобиком, Юнителийн сүлжээ хэвийн горимд шилжлээ
 
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН  өдөр тохиож байна
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.