Туркийн парламентын дарга Мустафа Шентоп Баку болон Анкара хоёрын хооронд хамтарсан арми байгуулах яриа хэлэлцээр хийгээгүй, ердөө хоёр улсын хооронд хамтарсан цэргийн суруулилт хийж байгаа гэж мэдэгджээ.
Өмнө нь Азербайджаны Sputnik сайтад Турк болон Азербайджан улсууд хамтарсан арми байгуулах хэлэлцээр хийнэ гэж Туркийн парламентын дарга мэдэгдсэн гэж мэдээлсэн байна. Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид Шентопоос уг асуудлын талаар асуухад тэрээр:
- Одоогоор 2 улсын хооронд цэргийн хамтарсан сургуулилт л хийж байна. Цэрэг, дайны салбарын хүрээнд хамтарсан ажиллагаа явуулахаар төлөвлөж байгаа. Хэлэлцээр хийгдэж байгаа. Бидний уриа бол нэг үндэстэн, хоёр улс бөгөөд энэ урианы хүрээнд хэлэлцээр хийж байгаа гэж Sputnik орчуулжээ.
Эх сурвалж: Риа новости