Ковидын дараах хам шинжид вакцин хэрхэн нөлөөлөх вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ковидын дараах хам шинжид вакцин хэрхэн нөлөөлөх вэ?

/2021.07.29/: medRxiv.org сайт дээр хэвлэгдсэн нийтлэлд дурьдсанаар эрдэмтэд Ковид-19 өвчнөөр удаан хугацаагаар өвдөн эдгэрсэн хүмүүст Ковидын дараах хам шинж илэрч байгаа ба тэдгээр өвчтөнүүд вакцинд хамрагдсаны дараа ямар өөрчлөлт гарсныг мэдэх зорилгоор өргөн хэмжээний судалгаа явуулсан байна. Судалгаанаас үзэхэд Ковидын дараах хам шинж илэрч байсан өвчтөнүүд вакцин хийлгэсний дараа шинж тэмдэгүүд нь нийт судалгаанд хамрагдсагдын 40%-д нь арилсан бол 14%-ийнх нь бие улам муудсан байна.

Ангаах ухааны статистик судалгаанаас харахад тус өвчнөөр өвчлөгсдийн 10-30%-д нь Ковидын дараах хам шинж тэмдгүүд илэрч байгаа юм байна. Үүнээс үүдэн эдгээр хүмүүс вакцинд хамрагдах шаардлагатай юу гэсэн асуултууд гарч байгаа юм. Олон улсын судалгааны Survivor Corps байгууллагын АНУ болон Их Британий эрдэмтэд хийсэн судалгаанд уг өвчнөөр өвдсөн 170 мянга гаруй хүмүүсийн мэдээлэл дээр үндэслэн судалгаа хийжээ.

Ковидын хам шинж илэрсэн хүмүүс вакцины бүрэн тунд хамрагдсанаар цөөн хэдэн тохиолдлоос бусад нь Ковидын дараах хам шинжээс ангижирсан байна. Судалгааны дүнгээс харахад эмэгтэйчүүдийн дархлааны систем нь эрчүүдийнхээс илүү байсан нь нотлогдсон байна. Энэ судалгаанд 12-с доош насныхан хамрагдаагүй. Учир нь тэдэнд вакцин хийгдээгүй байгаа юм.

Эх сурвалж: https://ria.ru/20210728/postkovid

Цар тахлын хүнд үед хамт байгаагаа илэрхийлж, хүндэтгэл үзүүлэх нь чухал байлаа
Цар тахлын хүнд үед хамт байгаагаа илэрхийлж, хүндэтгэл үзүүлэх нь чухал байлаа
 
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Засгийн газар маш БУРУУ шийдвэр гаргалаа
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Засгийн газар маш БУРУУ шийдвэр гаргалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.