Архаг Ковидын үед илрэх шинж тэмдэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Архаг Ковидын үед илрэх шинж тэмдэг

/2021.07.29/: Ковидын халдвар авсан ихэнх хүн Ковид19-ийн цар тахлын шинж тэмдэг илэрснээс хойш нэгээс хоёр долоо хоногийн дараа эдгэрдэг. Харин ба тус өвчнийг тусаад удаан хугацаанд өвдөж байгаа болон огт сайжрахгүй бол "урт хугацааны тээгчид" гэж нэрлэдэг. Энэ тодорхойлолтыг өөр олон янзаар бас нэрлэдэг. Жишээлбэл: SARS-CoV дараах үлдэц, Ковидын дараах хам шинж гэх мэт.

Covid-19 өвдөн эдгэрснээс хойш 4 ба түүнээс дээш долоо хоногийн дараа тохиолддог эрүүл мэндийн асуудлуудыг "COVID-ын дараах хам шинж" гэдэг байна.

Ковид өвчний "урт хугацааны тээгч" нарт ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?

Энэ шинж тэмдгүүд нь хүн бүрт өөр өөр хэлбэрээр илэрч байгаа нь оношлоход хүндрэл учруулдаг байна. Ковид-19 вирус нь таны бие эрхтэн тогтолцоонд нөлөөлж болзошгүй юм. Үүнтэй адил Ковидын дараах хам шинж нь биеийн олон хэсэгт илэрч болзошгүй ба дараах шинж тэмдгүүдээр илэрдэг байна.

Ерөнхий шинж тэмдгүүд:

  • Ядрах, нойргүйдэх, сэтгэл санааны байдал өөрчлөгдөх
  • Амьсгал давчдах, ханиалгах, цээж хорсох
  • Зүрх хүчтэй цохилох, зүрхний цохилт түргэсэх, огцом боссоны дараа толгой эргэх
  • "Тархины манан" өөрөөр хэлбэл сэтгэх, төвлөрөхөд хэцүү болох, толгой өвдөх, зүүгээр хатгуулах мэдрэмж төрөх, үнэр болон амт өөрчлөгдөх
  • Суулгах, хэвлийгээр өвдөх

Хүнд өвчин туссан эсвэл удаан хугацаагаар эмнэлэгт хэвтсэн хүмүүст сэтгэлзүйн эмгэг, стресст өртөх зэрэг шинж ирэлч болно. Ковидын дараах хам шинжид бусад өвчинөөс ялгарах өвөрмөц шинж байхгүй бөгөөд бусад халдварын адил удаан хугацааны туршид нөлөөлдөг байна.

Энэ вирусын талаар одоогоор шинжлэх ухааны үүднээс тайлбарлаж чадаагүй байгаа ба энэ вирус хэрхэн, хаанаас үүссэн нь тодорхойгүй бөгөөд танигдаагүй цорыг ганц вирус биш юм. 2014-2016 оны Африк тивийн баруун хэсэгт дэгдсэн тархалт өмнө нь Африкийн алслагдмал бүсүүдэд дэгдсэн ба түүнээс амьд үлдсэн хүмүүс ховор байсан учраас судалгаа хийгээгүй орхигдуулсны улмаас дахин дэгдсэн байдаг. Энэ тархалтын үеэр олон мянган хүн өвдсөн ба шинж тэмдэг нь Ковидын шинж тэмдэгтэй адил илэрдэг байна.

Өвчний гол учир шалтгааныг тогтоохын тулд өвчилсөн хүмүүсийг судалгаанд хамруулж байгаа ба өвчний шалтгааныг тогтоож чадвал өвдсөн үеийн эмчилгээ болоод эдгэрсний дараах хам шинжүүдээс салах аргыг боловсруулахад дөхөм болно.

Энэ бүгд нь вакцинд хамрагдах шалтгаан болж байгаа юм. Ковидын халдвар нь зүрх судас, чихрийн шижин, дархлааны тогтолцооны эмгэг болоод илүүдэл жинтэй өвчтөнүүдэд илүү хүнд тусч байгаа билээ. Гэхдээ Ковид өвчиний бусад халдварт өвчнөөс ялгаатай нэг шинж тэмдэг нь хөнгөн өвдсөн хүмүүст хүртэл Ковидын дараах хам шинж илэрч байгаа юм.

Эх сурвалж: https://www.forbes.com/sites/coronavirusfrontlines

“Түүхийг хамтдаа бүтээе“ гэрэл зургийн уралдаанд 70 гаруй бүтээл иржээ
“Түүхийг хамтдаа бүтээе“ гэрэл зургийн уралдаанд 70 гаруй бүтээл иржээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.