/2021.07.29/ Монгол Улс – Дэлхийн Банк Группын (ДБГ) түншлэлийн 30 жилийн ойд зориулан “Түүхийг хамтдаа бүтээе” сэдэвт гэрэл зургийн уралдаан зарласан байна.
Уралдаанд нийслэл, хөдөө орон нутгаас 70 гаруй бүтээл ирсэн аж. Дэлхийн Банкны Монгол Улсыг хариуцсан менежер бөгөөд Суурин төлөөлөгч Андрей Михнев "Энэхүү уралдаанд бидний түншлэлийн түүхэн мөчүүдийг буулгасан төдийгүй төслүүдийн үр ашиг хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлж буйг харуулсан олон гайхалтай гэрэл зургуудыг хүлээн авсандаа баяртай байна. Мөн эдгээр гэрэл зургууд нь Монголчуудын улс орныхоо гэрэл гэгээтэй ирээдүйн төлөөх хүсэл эрмэлзлийг дүрслэн харуулжээ” гэв.